Францын засгийн газар автомашин үйлдвэрлэгч Renault Sa, Nissan Motor хоёрыг нэгтгэх замаар ганц холдинг компани байгуулах саналтай байгааг Nikkei сонин мэдээллээ. Францын засгийн газраас Renault-ийн захирлаар томилсон Мартин Виал тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дээрх төлөвлөгөөг хэлэлцэхээр Японы албаны хүмүүстэй уулзсаныг Nikkei мэдээллийн эх сурвалжийг дурдалгүйгээр мэдэгдсэн юм.
Карлос Гоныг баривчилсантай холбогдуулан Renault компани Nissan-ы дараагийн тэргүүнийг томилох сонирхолтой байгааг Японы эдийн засгийн сонин мөн уламжлав. Авто үйлдвэрлэлийн салбарын хүчирхэг захирлын нэг байсан Карлос Гон санхүүгийн гэмт хэрэгт холбогдож, хэдэн арван жил сараалжны цаана суух аюултай тулгараад байна.
Renault нь Японы Nissan-ы хувьцааны 43 хувийг, харин Nissan Франц түншийнхээ 15-хан хувийг эзэмшдэг.
Nissan төдийгүй дэлхийн авто үйлдвэрлэлийг доргиосон баривчилгаанаас хойш хоёр сарын дараа Японы үйлдвэрлэгч Карлос Гоныг албан тушаалаас нь огцруулж, компанийн засаглалын бүтцээ шинэчлэхээр шийджээ. Дуулиант хэрэг тус компаниас Renault-той байгуулсан, Карлос Гон бараг 20 жил тэргүүлж ирсэн түншлэлд сэв суулгав.
Гон баривчлагдахаасаа бүр өмнө хоёр үйлдвэрлэгчийг нэгтгэх төлөвлөгөөтэй байсныг Nikkei сануулж байна. Шинэ мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хүсэхэд Nissan-ы төлөөлөгч Николас Мэксфилд хариу өгсөнгүй. Түнш хоёр харилцан хувь эзэмшлийн түвэгтэй бүтэц, эсрэг талынхаа захирлуудын зөвлөлд эзлэх байр суурийн ялгаанаас үүдэн зөрчилдсөөр иржээ.
Renault нь Японы Nissan-ы хувьцааны 43 хувийг, харин Nissan Франц түншийнхээ 15-хан хувийг эзэмшдэг. Renault компани Nissan-ын зөвлөлд шинэ захирлын нэрийг дэвшүүлж, Альянс дахь эрх мэдлээ баталгаажуулахаар зэхэж байгаагаа сарын өмнө мэдэгдсэн.
“Renault нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар шинэ захирлууд дэвшүүлэх сонирхолтой байгаа”-г Францын засгийн газраас тус компанид эзэмшдэг хувьцаа хариуцсан агентлагийн тэргүүн ноён Виал Францын BfM Business радиод тайлбарлажээ. Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахын тулд Nissan-ы засаглалын асуудлыг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах Renault-гийн саналыг япон компанийн гүйцэтгэх захирал Хирото Сайкава өмнөхөн нь няцаасан юм.