Ховд Шонхорууд Үндэсний лигийг хожлоор тэргүүлж байна
Ховд Шонхорууд болон Хэнтий аймгийн багууд учраа таарч тоглолоо. Тус тоглолтод Шонхорууд багийн бөмбөгний шилжилт маш сайн болж багаараа жигд тоглолтыг үзүүлж байсан юм. Ингээд тоглолтын эхний үеэс л Шонхорууд илүү байснаар 111-102 харьцаатай хожлоо.
Энэхүү тоглолтын турш багийн гол тоглогч Э.Дөлгөөн ердөө таван оноог л авсан ч Шонхорууд багаас долоон ч тоглогч 10-с дээш оноог авч түүний орон зайг нөхөж чадсан юм.
Тус тоглолтод Ц.Отгонжаргал 15 оноо, 10 самбар, Г.Анар 14 оноо, 10 самбар авч дабл дабл үзүүлэлтийг хийжээ. Харин эсрэг багаас Г.Сандуйжав 18 оноогоор багаа тэргүүллээ. Ингээд Ховд Шонхорууд хүснэгтийн тэргүүн байраа хадгалж үлдсэн бол Хэнтий аймаг плей-оффд орохын тулд үлдэж байгаа тоглолтууддаа чамбай тоглох ёстой болж байна.
Өвөрхангай Тэнүүн Өлзий хүснэгтийн 3-р байраа хадгалж үлдлээ
MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолт Өвөрхангай Тэнүүн Өлзий болон Баянхонгор мазаалай багуудын хооронд боллоо.
Тоглолтын эхний үед Мазаалай баг 22-16 харьцаатай тэргүүлж дуусгасан юм. Гэхдээ хоёрдугаар үед Өвөрхангай аймаг илүү тоглосноор онооны харьцааг 41-45 болгож тэргүүлж эхэлсэн. Улмаар шийдвэрлэх сүүлийн хагаст Өвөрхангай аймаг сайн тоглолтыг үзүүлж байснаар 86-93-аар хожлоо.
Тус тоглолтын шилдгээр 21 оноо, 15 самбар авсан ОУХМ Д.Дэлгэрням нэрлэгджээ. Ингээд Өвөрхангай аймаг 6 хожил 4 хожигдолтой тэргүүн хэсгийн хүснэгтийн 3-р байрт бичигдэж байна.