Франц улс Европын холбооноос 2018 онд гаргасан хуулийн дагуу Google-д 57 сая ам.долларын торгууль оногдуулжээ.
Ингэж торгох болсноо өчигдөр Францын Үндэсний Өгөгдөл Хамгаалах Хорооноос мэдэгдсэн байна. Торгуулийн шалтгаанаа “Google хэрэглэгчдэдээ өөрсдийнх нь мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашигладаг талаарх мэдээллийг хангалттай өгөхгүй байна. Мөн тэрхүү мэдээллийг олж мэдэхийн тулд хэрэглэгч хэт олон үйлдэл хийж байна” хэмээн тайлбарласан аж.
Франц улсын Google оногдуулсан торгуулийн хэмжээ нь уг хуулийн хүрээнд оногдуулж байсан торгуулиудаас хамгийн өндөрт тооцогдож байна.
2018 онд Европын холбоо GDPR буюу иргэдийнхээ мэдээлэл, өгөгдлийг хамгаалах зорилготой хуулийг баталж байсан юм. Уг хууль нь технологийн компаниудад хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах, ашиглах тал дээр хэд, хэдэн шаардлага тавьсан байдаг. Жишээлбэл, компаниуд тухайн хэрэглэгчээс цуглуулсан мэдээллийнхээ дэлгэрэнгүй хуулбарыг 72 цагийн дотор илгээж чаддаг байх, мэдээлэл алдагдсан бол мөн 72 цагийн дотор мэдэгдэх ёстой гэх мэт заалтууд бий аж.
Эх сурвалж: Cnet