Нидерландын Тээврийн Захиргаанаас (RDW) Теслагийн Model 3 цахилгаан автомашиныг шаардлагад нийцсэн хэмээн албан ёсны зөвшөөрөл өгчээ.
RDW нь Европын улс орнуудад тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгодог байгууллагуудын нэг юм. Энэхүү зөвшөөрөл Теслагийн хувьд маш чухал амжилт болж чадсан нь гарцаагүй. Учир нь цахилгаан тээврийн хэрэгслийн салбар өдөр ирэх тусам өрсөлдөөнтэй болж байгаа бөгөөд ирэх хэдэн жилд томоохон компаниуд энэ салбарт 300 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо бий.
Теслагийн хувьд Model 3 загвар тун чухал бүтээгдэхүүн нь билээ. Одоогоор хамгийн хямд үнэтэй Model 3-ын загвар 66 мянган ам.долларын үнэтэй байгаа бол хамгийн үнэтэй нь 100 мянган ам.доллароор борлуулагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Тесла Model 3-ын хямд үнэтэй загварын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор олон мянган ажилчдаа халахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters