WhatsApp хуурамч мэдээлэлтэй тэмцэхээр нэгэн өөрчлөлтийг хийв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-23 08:40 GMT+8

Фэйсбүүкийн харъяанд байдаг WhatsApp хуурамч мэдээлэл, цуу яриа тархахаас сэргийлэн аливаа нэг мессежийг тав хүртэлх хүн рүү forward буюу дамжуулан илгээх боломжтой болгож, хязгаарлалт хийжээ.

Өмнө нь хэрэглэгч нэг мессежийг 20 хүртэлх групп эсвэл хэрэглэгчрүү илгээж болдог байсан юм. Энэхүү хязгаарлалт өмнө нь зөвхөн Энэтхэг улсын хэрэглэгчдэд хамааралтай байсан бол өчигдрөөс эхлэн дэлхий даяарх, бүх хэрэглэгчдэд хамааралтай болжээ.

Одоогоор 1.5 тэрбум хэрэглэгчтэй WhatsApp хуурамч мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэрэгтэй тэмцэх, үүнийг таслан зогсоох аргыг олохоор багагүй хугацааны турш ажиллаад байгаа юм.

Өнгөрсөн 10-р сард болсон Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Жайр Болсонаро өрсөлдөгчийнхөө эсрэг мэдээллийг WhatsApp ашиглан тараасан гэгдээд байсан юм. Энэ мэтээр WhatsApp-аар тархаж буй мэдээлэл олон тооны үйл явдалд нэр холбогдож байсан удаатай.

Гол асуудал нь WhatsApp дээр илгээгдэж буй зүйлсийг илгээсэн эсвэл хүлээн авсан хэрэглэгчээс өөр хэн нэгэн тэр байтугай WhatsApp ч өөрөө харах, хянах боломжгүй. Учир нь WhatsApp “end-to-end encryption” гэх мэдээллийг гуравдагч этгээдээс хамгаалах арга ашигладаг юм.

Эх сурвалж: Reuters

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1765 санал өгсөн байна.

Дээшээ