Өнөөдөр 08.30 цагийн байдлаар agaar.mn сайтад мэдээлж буйгаар Улаанбаатар хотын агаарын чанар ойрын нэг сарын хугацаанд байгаагүй хэмжээг зааж байна. Тодруулбал, арван байршил дахь АЧИ хэмжигч төхөөрөмжүүдийн нэг нь “хэвийн”, үлдсэн ес нь “бага бохирдолтой” гэсэн хэмжээг заажээ.
Өнөөдөр өглөөний байдлаар АЧИ 63-258-ыг зааж байна.
Дэлхий нийтэд АЧИ 50-иас доош байвал хэвийн, аюулгүй гэж үзэх бөгөөд 300-аас дээш гарвал маш аюултай онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөдөг.
Тухайлбал, энэ сарын дундуур Тайландын нийслэл Бангкокт АЧИ 182-т хүрсэн бөгөөд Ерөнхий сайд Прают Чан-Оча нийслэлийн оршин суугчдад хандаж, агаарын бохирдлын түвшин аюултай хэмжээнд хүрсэн учир гэрээсээ онц шаардлагагүй бол гарахгүй байхыг уриалсан билээ.
Харин энэ сарын хамгийн “цэвэр агаар”-тай гэж хэлж болох өнөөдөр АЧИ 258-ыг зааж байна.