Ази, Номхон далайн орнуудын дунд зохиогддог Predator League цахим спортын тэмцээнд Монгол улс анх удаа оролцох эрхтэй боллоо. Тус тэмцээн 2019 оны 2 сарын 15-17-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах ба Тайвань, Солонгос, Малайз, Тайланд, Филиппин, Индонез, Вьетнам, Япон, Сингапур, Австрали, Энэтхэг, Макао, Хонгконг, Мянмар, Монгол болон Шри-Ланка гэсэн Азийн 16 орны шилдэг багууд Dota2 болон PUBG төрлөөр оролцож, 400,000$-ийн шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.
2018 оны 1-р сард Acer брэнд анхны Predator League тэмцээнээ Индонез улсын Жакарта хотод амжилттай зохион байгуулсан юм. Энэхүү тэмцээнд 8 орны 1197 баг бүртгүүлэн оролцсоноос шалгарсан 8 баг оролцож, шилдэг Dota2 тоглогчид өрсөлдсөн билээ. Финалын тоглолтууд Азийн и-спорт сонирхогчдын анхаарлын төвд байж, #APACPredatorLeague хаштаг тухайн үедээ Инстаграмын №1 хандалттай байсан юм. Сүүлийн жилүүдэд и-спортоор хичээллэгсдийн тоо эрчимтэй өсч, энэ спорттой холбоотой мэргэжил, ажлын байрууд бий болохын хирээр и-спортын хэрэгслүүдийн эрэлт ихтэй болж байна.
Харин энэ жилийн Predator League 2019 тэмцээн 2019 оны 2-р сарын 15-17-ны өдрүүдэд Бангкок хотын Үндэсний Стадионы комплекст байрлах Nimibutr стадион болох гэж байна.
Энэ тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох Predator League Mongolia 2019 тэмцээний анхны аврага багийг шалгаруулах тоглолтууд 2019 оны 1 сарын 3-аас эхлэн 19-ний өдөр Шангрила центрт Финалын тоглолтуудаа хийж өндөрлөлөө.
Predator League Mongolia 2019 тэмцээний Монгол улсын анхны аврага багаар yG баг өрсөлдөгчөө 3:1-ээр хожин тодорсон юм.
Аврага баг маань 3,000,000₮-ийн мөнгөн шагналаас гадна Тайланд улсад болох Predator League 2019 Ази номхон далайн орнуудын дунд зохиогдох тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдсан юм. Тус тэмцээнд оролцох бүх зардлыг Acer брэнд бүрэн хариуцаж байна.
Монгол улсын аваргыг шалгаруулах тэмцээний шагналын сан 6,000,000₮ байсан ба тэмцээний 2-р байрт Horhor, 3-р байрт New Era багууд шалгаран мөнгөн шагнал, Acer брэндийн тоглоомчдод зориулсан хэрэгслүүд болон хамтран ажиллагч байгууллагуудын гарын бэлгийг гардан авлаа.
Predator League Mongolia 2019 тэмцээнийг SPS HD телевиз, Нэкст Электроникс, Мобинет, LOF тоглоомын төв компаниуд дэмжин ажиллаа.