Ерөнхий сайд Шинзо Абэ инфляц бага, өсөлт сул байгаатай уялдуулан Японы нэмэгдсэн өртгийн татварыг аравдугаар сараас нэмэх төлөвлөгөөгөө зогсоох нь зүйтэйг эдийн засаг, санхүүгийн судалгааны тэргүүлэх компани Decision Economics-ын ерөнхийлөгч Aллен Синай зөвлөв.
“Бодлогын ноцтой алдаа” хэмээн ноён Синай өнгөрсөн долоо хоногт Токиод Японы бодлого тодорхойлогч нартай уулзахдаа анхааруулсан юм. “Нэмэгдсэн өртгийн татвар өсгөх нь дотоодын нийт бүтээг дэхүүнтэй харьцуулахад дефицит их байх тохиолдолд орлого олох явдал. Гэтэл өсөлтөө хохироочихвол татвар өсгөх нь утгагүй” хэмээн тэрбээр тайлбарлав.
Японы Ерөнхий сайд тус улсын хэрэглээний татвар буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг одоогийн найман хувиас 10 хувьд хүргэн өсгөх төлөвлөгөөтэй. Абэгийн Засгийн газар татвар өсгөхтэй уялдан үүсэх хүндрэлийг гэтлэн давах арга хэмжээ боловсруулж байгаа нь эдийн засгийн өсөлт үүсгэхэд хангалтгүй хэмээн ноён Синай үзэж байна.
Японд эдийн засгийн өсөлт удаан, инфляц дөнгөж нэг хувьтай байгаа тохиолдолд хэрэглээний татвараа бууруулах нь зөв хэмээн хашир эдийн засагч зөвлөж байна.
“Өсөлтийн хувь хэмжээ, инфляцын хувь хэмжээ хоёул ийм бага байхад би л Ерөнхий сайд байсан сан бол Сангийн яамандаа татварыг бүрмөсөн багасга гэсэн заавар өгөх байлаа” хэмээн ноён Синай өгүүлсэн юм. Lehman Brothers Holdings 2008 онд сүйрсэнтэй адил цар хүрээтэй шок болдоггүй л юм бол одоогийнхоо төлөвлөгөөнөөс няцахгүй хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Тэрбээр нэмэгдсэн өртгийн татвар өсгөх арга хэмжээг хоёр ч удаа хойшлуулаад байв.
АНУ, Япон, Европ, Азийн бодлого тодорхойлогчидтой хамтран ажилладаг Decision Economics-ын ерөнхийлөгч, глобал эдийн засгийн стратегич Аллен Синай нь Уолл-Стритийн тооцоо сайтай шилдэг эдийн засагчдын нэг юм.