Засгийн газраас өргөн хэрэглээний, нийлэг, нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр 2018 оны зургаадугаар сард гарсан. Энэ шийдвэр энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
Нимгэн гялгар уутны худалдаа, үйлдвэрлэлийг хориглосноор даавуун болон цаасан уутны эрэлт өснө гэж тооцоолж байна. Иймд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон МХЕГ, Нийслэлийн газрын албаны төлөөлөл даавуун болон цаасан уут үйлдвэрлэгчидтэй уулзсан юм.
Илүү зузаан гялгар уутанд савласнаар бүтээгдэхүүний зардал өсөж, үнэ нэмэгдэнэ.
0.035 мм буюу 35 микроноос нимгэн, нэг удаагийн хэрэглээний, нийлэг уутыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй гэж БОАЖЯ шийдвэрлэсэн. Үүнд талх, нарийн боовны гялгар уут багтах уу гэдгийг үйлдвэрлэгчид хамгийн түрүүнд асуусан юм. Учир нь иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон талх, нарийн боовны гялгар уут нь 35 микроноос нимгэн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид талхыг гялгар уутанд савлан, худалдаанд гаргадаг. Тэр гялгар уут 35 микроноос бага бол хориглоно гэсэн байр суурьтай байна. Харин БОАЖ-ын яамны газрын дарга Т.Булган “Хүнсний үйлдвэрлэлд ашиглаж буй, нимгэн гялгар уутыг хориглохгүй. Учир нь өргөн хэрэглээний ” гэсэн юм.
Ямартаа ч шийдвэр гаргасан БОАЖЯ болон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах МХЕГ өөр өөр байр суурьтай байна. Сав, баглаа боодол үйлдвэрлэгчид талх, нарийн боов, тараг гэх мэт хүнсний гялгар уутыг цаашид үргэлжлүүлэн үйлдвэрлэх эсэхээ эрт шийдэхийн тулд шийдвэр гаргагчдаас албан ёсны, эцсийн шийд хүлээж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад ч дээрх бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу нимгэн гялгар уутанд савладаг аж. Хэрэв одоо ашиглаж буй гялгар уутыг ирэ сарын 1-нээс хоригловол үйлдвэрлэгчид илүү зузаан гялгар уутанд савласнаар бүтээгдэхүүний зардал өсөж, үнэ нэмэгдэнэ гэсэн юм.