2019 оны нэгдүгээр сарын Нийгмийн Халамжийн санхүүжилт Төрийн банканд орж ирээгүйгээс үүдэн Төрийн банкны салбар нэгжүүдэд халамжийн мөнгө хүлээсэн иргэд дараалал үүсгэжээ.
Капитал банк болон бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзсан тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк дангаараа үзүүлж байгаа нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болж байна гэдгийг Төрийн банкнаас мэдэгдээд байна.
Мөн насны хишиг, одонгийн мөнгөө авах гэсэн иргэд Төрийн банкны салбаруудад урт дараалал үүсгэжээ. Бид өнөөдөр 12.00 цагийн үед Баян-хошуунд байрлах Төрийн банкны салбаруудаар явж иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Ахмад настан Д.Дашхүү “Өглөө эрт 7 цаг өнгөрөөд ирсэн. Дараалал их байгаа болохоор өглөөнөөс хойш орж чадсангүй. Ард иргэд үнэндээ хүнд байна шүү. Даарч байна. Хөрч байна. Хэцүү байна. Өчигдөр ирэхэд санхүүжилт ороогүй гээд буцаад явсан. Ард иргэдийнхээ өгөх ёстой мөнгийг чирэгдэл болгож байхаар карт руу нь шууд хийдэг болмоор байна” гэлээ.
89 настай Д.Долгор “Өчигдөр нэлээн оочерлож байгаад буцсан. Капитал банкнаас мөнгөө авдаг байсан ч Төрийн банк руу шилжчихсэн. Санхүүжилт нь өнөөдрөөс л орж байна. Халамж нь бас ороогүй байна гээд ярьж байна. Мөнгөө сая аваад явж байна” гэсэн юм.
Б.Пүрэвжаргал “Би өглөө 7.40-д ирсэн. Нэг дэх өдөр ирэхэд санхүүжилт ороогүй байна гээд буцаасан. Өмнө нь Капитал банкнаас мөнгөө авдаг байсан. Уг нь Төрийн банкнаас гадна бусад банк адилхан үйлчилгээ явуулбал хэн хэндээ ачаалал бага болов уу гэж бодож байна” гэв.