ФОТО: ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОГДСОН ГЭР ЦЭЦЭРЛЭГ
Монгол Улсын хэмжээнд 93 гэр цэцэрлэг ажиллаж байна. Үүний 20 нь Улаанбаатар хотод байрладаг бөгөөд эдгээр гэр цэцэрлэгт 1195 хүүхэд хүмүүждэг.
Тэдний нэг болох БЗД-ийн 4-р хороонд байрлах 191-р цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгт бид зочилсон юм. Биднийг явж ороход гэр цэцэрлэгийн дотоод орчин тохилог дулаахан байх нь шууд л мэдрэгдэж байлаа.
Анх 2014 онд уг цэцэрлэгийн үндсэн байр 100 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад орж байжээ. Хамран сургах тойргийнхоо хэмжээнд 800 гаруй хүүхэд байдаг аж. Харин цэцэрлэгийн захиргааны зүгээс хүүхдийн тоог харгалзан уг гэр цэцэрлэгийг 2015 онд дэргэдээ шинээр барьжээ. 191-р цэцэрлэгт өдгөө 269 хүүхэд хамрагдаж байна.
Гэр бүр агаар цэвэршүүлэгчтэй бөгөөд нэг ангид дунджаар 25-30 хүүхэд суралцдаг.
Фото-г ЭНД дарж харна уу.
Б.ДОНЖИЛАМ: ХҮҮХДЭЭ СОНС, ЯРИЛЦ, СЭТГЭЛ САНААГ НЬ ХУВААЛЦ
Аав нь эсвэл ээж нь хүссэн асуултад нь хариулаагүй, ярилцахгүй байх, өрөөнд нь ганцааранг нь орхиж, хүйтэн харцаар харах гэх мэт бага насны дурсамж насанд хүрэгчдийн ихэнхд нь үлдсэн байх.
Тийм цаг мөчид хүүхэд өөрийгөө ганцаардмал, хаягдсан мэтээр мэдэрдэг бол эцэг эх нь харин хүүхдээ хүмүүжүүлж байна гэж эндүүрдэг.
Судалгаагаар хүмүүс тийм дүр зургуудыг хүүхэд насны хамгийн таагүй, хүнд хэцүү аймшигтай дурсамж хэмээн үздэг ажээ. Үнэн хэрэгтээ эцэг эхчүүд хүүхдээ санаатай бөгөөд санамсаргүйгээр үл хайхарч байгаагийн хэлбэр гэнэ. Үл хайхрах нь хүүхдийн тархины хөгжилд таагүй нөлөө үзүүлж, сэтгэлзүйг нь гэмтээдэг аж.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Хүүхдийн сэтгэл зүйч Б.Донжиламаас үл хайхрах хүчирхийллийн талаар манай сэтгүүлч А.Наранцацрал зарим зүйлийг тодрууллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
МҮЭХ-НООС ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ШААРДЛАГЫГ УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар тулгарч байгаа тодорхой асуудлаар УИХ, Засгийн газрын түвшинд санал, шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй гэдгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Өнгөрсөн хугацаанд долоон төрлийн татварын заримыг нь цуцлуулж чадсан гэдгийг тэрбээр онцолж байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй царцаана гэсэн шийдвэрийг өөрчлүүлж чадсан хэдий ч зарим асуудлууд дээр тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа аж.
Тиймээс МҮЭХ-оос УИХ болон Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлэхээр болжээ. Үүнд:
- Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл 5 функтээр нэмэгдүүлсэн шийдвэрээ өөрчлөхийг,
- Сайн дурын даатгуулагчдын тэтгэврийн хэмжээг тогтоохдоо сүүлийн таван жилийн дундажаар тооцдог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоо болгон өөрчилснийг эргэн харах,
- Банкны зээлийн хүүгийн дарамт их байгааг өөрчилж, зээлийн хүүг бууруулах зэрэг болно.
ФИНЛАНДАД СУРАГЧДЫГ ӨРСӨЛДҮҮЛЭХИЙН ОРОНД ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛДЭГ
Финланд улс боловсролын чанараар дэлхийд өндөрт үнэлэгдэж, сурагчид нь олон улсын зэрэглэл тогтоох шалгалтад үргэлж эхний байруудад орсоор ирсэн билээ. 5.5 сая гаруй хүн амтай тус улсын боловсролын системийн онцлогийг танилцуулж байна.
Финландад багш нар нь сурагчдаа үнэлдэг. Өөрөөр хэлбэл, багш нар өөрсдөө хүүхдүүдийнхээ онцлогт тохирсон шалгалтыг боловсруулж авдаг. Ингэснээр сургуулиуд болон сурагчдын дунд харьцуулах, өрсөлдүүлэх явдал байхгүй болсон байна.
Финланд хүүхдүүд 7 настайгаасаа сургуульд явж эхэлдэг бөгөөд нэг анги дунджаар 19 хүүхэдтэй. Сурагчид өсвөр нас хүртлээ маш бага цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг. Сургуульд элсэн орсон бага ангийн хүүхдүүдийн эхний зургаан жилийг дүгнэдэггүй.
Тус улсын хуулинд багш нар 45 минут хичээл заасан бол хүүхдүүдийг 15 минут амраах ёстой талаар заасан байдаг. Сурагчид 15 минутын завсарлага авснаар хичээлээ илүү сайн хийж, бүтээмж нь сайжирдаг гэнэ.

ОРХОН, ДАРХАН-УУЛ, ӨМНӨГОВЬ АЙМГУУД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018"-ын үр дүнг танилцуулсан бөгөөд Орхон аймаг өрсөлдөх чадвараараа хамгийн өндөр байна.
Тус тайланг сүүлийн долоон жилийн турш тасралтгүй явуулж буй бөгөөд эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, бизнесийн үр ашиг, засаглал гээд дөрвөн багц асуудал 180 асуултаар хэмждэг байна.
Өрсөлдөх чадвараар Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг тэргүүлэх байраа хадгалсаар байгаа бол Булган, Архангай, Хөвсгөл аймгийнх мууджээ.
Харин Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт өнгөрсөн жилээс сайжирчээ. Энэ оны өрсөлдөх чадварын тайланд Архангай, Говь-Алтай, Дундговь аймгууд сүүл мушгисан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.