Энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлд түүхий нүүрс түлэхгүй. Дулааны цахилгаан станцууд, дэд станцууд, уурын зуух гэх мэт цөөн тооны объект л түүхий нүүрс хэрэглэнэ.
Харин иргэд зөвхөн сайжруулсан түлш хэрэглэх үүрэгтэй. Иймд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Налайх дүүрэг дэх сайжруулсан түлшний үйлдвэрүүдэд ажиллан, ямар хэмжээний нөөц бүрдүүлсэн байгаатай өчигдөр танилцсан юм.
Нийслэлд 202 мянган өрх гэр хороололд амьдардаг. Зарим айл зун илүү гэрээ пиндээ хурааж, өвөл болохоор хашаандаа өнөө гэрээ барьж, айлуудад түрээсэлдэг байна. Иймд өвлийн цагаар яндангийн тоо хэрхэн өсөж байгааг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэр хорооллын өрхүүд нэг жилд нийт 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Үүнийг сайжруулсан түлш рүү хөрвүүлбэл ирэх өвөл нийт 600 мянган тонн түлш хэрэгтэй гэнэ. Үүний дийлэнхийг буюу 450 мянга орчим тонныг төрийн өмчит “Таван толгой түнш”, үлдсэнийг нь хувийн үйлдвэрүүд үйлдвэрлэнэ. Гэхдээ иргэд энэ олон үйлдвэрээс чухам алиных нь түлшийг авах уу гэж гайхах хэрэггүй. Бүх үйлдвэр түлшээ нэг ижил стандартын дагуу (MNS5679:2014) үйлдвэрлэдэг тул чанарын ялгаа маш бага. Зарим үйлдвэр хатаагч технологи нэвтрүүлснээрээ л ялгаатай байв.
НЭГ ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАНА
Та сайжруулсан түлш авахаасаа өмнө 1.7 метрийн өндрөөс унагахад, нэг ширхэг түлшний 85 хувь нь бүхэл, 15 хувь нь бутарч байвал хэвийн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн түлш газар унахдаа олон жижиг хэсэгт хуваагдан, үйрч байвал бэхжээгүй буюу шаардлага хангахгүй гэсэн үг юм. Гэхдээ хүчтэй шидэж болохгүй, түлш чөлөөт уналтаар унах ёстой.
Нэг тонн нүүрсийг иргэд 150 орчим мянган төгрөгөөр худалдаж авдаг. Ирэх намраас худалдаанд гаргах сайжруулсан түлшний үнэ 1 тонн нь 150 мянган төгрөг байна. Одоо зөвхөн Сонгино хайрхан дүүрэгт цөөн тоогоор, туршилт хийх зорилгоор худалдаж байгаа аж. Иргэд хурдан асдаг, дулаанаа удаан хадгалдаг, хөө тортог багатай гэцгээжээ.
Баянхошуунд амьдардаг иргэн Ц.Баяр “Миний машинд 3 шуудай л багтах болохоор би 3-ыг авсан юм. Нэг шуудайдаа 25 кг. Манайх өглөө, өдөр гээд өдөрт 2 удаа галладаг. Өглөө галлаад, өдөр 14.00 цагт хүүхэд хичээлээсээ ирэхэд гэр дулаахан байдаг болсон. Тэгээд өдөр дахин галлана. 22.00 цагт манайх цахилгаан халаагуураа асаадаг. Ингэхэд нэг шуудай түлшийг 2 өдөр хэрэглэж байна. Нүүрс түлэхэд өдөрт л 1 шуудайг хэрэглэчихдэг байсан. Сайжруулсан түлш дулаанаа их сайн барьдаг юм байна” гэж ярилаа.
Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг олон ААН бий. Нийт 11 нь “Монголын шахмал түлшний нэгдэл” хэмээх дээвэр дор нэгджээ. Үүнд нэгдээгүй компани ч бий. БОАЖЯ энэ нэгдэлтэй өнгөрсөн онд гэрээ байгуулсан байна. Гэрээгээр компани тус бүрийн үйлдвэрлэх түлшний хэмжээ, худалдаалах цэгийг өөр өөр байхаар нарийвчлан заажээ. Ингэснээр давхардал үүсэхгүй, тэгсэн атлаа нөөцийн хомстолд орохгүй гэж үзэж байна. Хэрэв гэрээ байгуулсан ААН заасан хугацаанд түлшээ нийлүүлэхгүй бол гэрээнд заасан үнийн дүнгийн 15 хувтай тэнцэх торгууль төлөх юм.
Үйлдвэрлэгчид 1 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх зардал 149 500 төгрөг байна гэсэн юм. Борлуулах үнэ 150 мянган төгрөг. Төрөөс тонн тутамд 50 мянган төгрөгийг үйлдвэрлэгчдэд татаас хэлбэрээр олгожээ. Хэрэв татаасгүй бол ямар ч ашиггүй гэдгийг олон үйлдвэрлэгч онцоллоо. Зардлын дийлэнхийг Ухаа худаг дахь “Энержи Ресурс”-ын уурхайгаас түүхий эдээ авто замаар авчрах, дараа нь бүтээгдэхүүнээ СХД рүү тээвэрлэх өртөг эзэлж байгаа аж.
Үйлдвэрүүдэд татаас олгох ажлыг БОАЖЯ, Өмнөговь аймгаас нийслэл рүү түүхий эдийг (мидлинг) тасралтгүй тээвэрлэхийг Зам тээврийн яам, түлшний бодлогыг Эрчим хүчний яам, бэлэн болсон сайжруулсан түлшний түгээлтийг нийслэл буюу НИТХ тус тус хариуцан ажиллана.
САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ ЯАГААД ХУДАЛДААНД ГАРГАХГҮЙ БАЙНА ВЭ?
Хэдий ойрын өдрүүдэд хүйтний эрч сулран, дулаарсан ч агаарын бохирдол өндөр хэвээр байна. Нэг стандартын дагуу үйлдвэрлэж буй сайжруулсан түлшинд түүхий нүүрстэй харьцуулахад агаар бохирдуулагч эх үүсвэр нь 50 орчим хувиар бага байгааг ШУТИС-ийн Уул уурхайн лаборатори баталжээ. Эхнээсээ хэрэглэж үзсэн иргэд ч ам сайтай байна. Гэвч одоо зөвхөн СХД-ийн 8 хороонд л цөөн тоогоор энэ түлшийг худалдаж байна. Мөн үйлдвэрлэгчид горимын дагуу хадгалах нь гол бэрхшээл болж байгааг онцолсон юм. Удаан хадгалахаар шуудай нь урагдан, дахин савлах шаардлага үүсэж байгаа аж. Мөн сайжруулсан түлш нар салхины нөлөөгөөр чанараа алдах эрсдэлтэй аж.
Энэ талаар Н.Цэрэнбат сайдаас тодруулахад “Юуны өмнө нөөцөө бүрдүүлэх шаардлагатай. Бүх материалаа бүрдүүлсэн компаниудад улсаас татаасыг нь олгочихсон. Харин иргэдийн дийлэнх нь нүүрсээ бөөнд нь авдаг тул энэ өвлийг давах түлшээ хэдийнэ базаасан гэсэн үг. Иргэд ирэх намраас түлшээ авч эхэлнэ. Тэр үед бид бэлэн байх ёстой. Айл бүр дунджаар 1 тонн сайжруулсан түлш авна гэж тооцоолон бэлтгэлээ базааж байна. “Таван толгой түлш” компани түлшээ 1 тонн, 800 кг болон 25 кг гэсэн хэмжээтэй савлаж байна” гэсэн юм.
Хэдий улс татаасаа эрт олгосон ч үйлдвэрүүд борлуулалтын орлоготойгоо ирэх намраас л золгоно. Иймд одоо их хэмжээгээр үйлдвэрлэвэл илүүдэл үүсэх эрсдэл бий аж. Ямартаа ч үйлдвэрлэгчид ирэх өвөл агаарын бохирдол 50 хувиар буурна гэдэгт итгэлтэй байна.