Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хайминтай уулзжээ.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, гадаад худалдаа, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн явцын талаар санал солилцсон байна.
Тухайлбал Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж, Хилийн боомтын дэд бүтэц, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, 1008 айл түр суурьшуулах орон сууц барих зэрэг төслүүдийн талаар ярилцжээ.
Мөн энэ онд Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор хоёр тал хамтран олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.