Нийслэлийн аюултай хог хаягдлыг одоогоор Сонгино хайрхан дүүрэгт, зориулалтын бус орчин нөхцөлд хадгалж байна. Уг нь машины аккумулятор, хэвлэх машины хор гэх мэт аюултай хогийг тусгай зориулалтын орчинд хадгалан, устгах ёстой.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Аюултай хог хаягдлын байгууламж барих газрыг яаралтай шийдэх үүргийг Нийслэлийн газрын албанд өгчээ. Энэ дагуу дөрвөн байршил сонгосон ч боломжгүй гэсэн хариуг Нийслэлийн газрын албанд өгсөн байна.
Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа “Газрын тухай хуулийн дагуу энэ асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн, санал авсан. Мөн Хог хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдлын байгууламж зарим стандартыг хангасан байх шаардлагатай.
Бүгд өөрсдийнхөө газрыг бохирдуулахыг хүсэхгүй байна. Ийм сэтгэлгээгээр хандаж болохгүй.
Гэвч сонгосон байршлууд буюу Налайх дүүрэгт баривал суурьшлын бүстэй ойр, ундны усны эх үүсвэртэй ойр гэдэг хариу өгсөн. Төв аймгийг сонготол тэр газрыг аймгийн ИТХ нь тусгай хэрэгцээндээ авсан газар таарсан. Мөн аймгийн иргэд зөвшөөрөөгүй гэсэн. Багануур дүүрэг нүүрсний илэрцтэй тул тохиромжгүй гээд Цагаан даваад барья гэтэл суурьшлын бүсээс хол ч хотын утааны дээд талд байрлалтай тул тохиромжгүй гэж үзсэн” гэж хариулав.
Иймд нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй аюултай хог хаягдлын байгууламжаа уялдуулан, дахин байршил тодорхойлох шаардлага үүсжээ.
Аюултай хог хаягдлын байгууламж барих газрыг заавал улсын тусгай хамгаалалтад авах ёстой. Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн байгаль орчны газарт албан бичиг илгээж, энэ төрлийн байгууламж барих боломжтой газрыг санал болгохыг хүсжээ.
Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бүгд өөрсдийнхөө газрыг бохирдуулахыг хүсэхгүй байна. Ийм сэтгэлгээгээр хандаж болохгүй. Хэдий аюултай хог хаягдал ч технологийн дагуу устган, хоргүйжүүлнэ. Иймд энэ асуудлаас бултаж зайлмааргүй байна” гэсэн юм.
Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа Цагаан сарын дараа хуралдах НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар байршлыг дахин хэлэлцүүлнэ. Энэ удаад буцахааргүй санал оруулахаа амласан юм.