"Фантастик" продакшны уран бүтээл "Зүрхний хилэн" уран сайхны киног энэ сарын 30-ны өдрөөс IPTV-ийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой боллоо.
Уг бүтээлийг видео санд хоёр хувилбараар буюу кино театрын болон хасалт хийгээгүй найруулагчийн хувилбараар үзэх боломжтой.
1860-аад оны цаг үеийг харуулсан Манж Чин улсын дарлалд байсан монголчуудын тухай уг кинонд шилийн сайн эрчүүдийн эх орноо гэсэн сэтгэл, хүн чанар, нөхөрлөлийн талаар өгүүлдэг билээ.
2017 оны есдүгээр сард нээлтээ хийсэн уг киноны зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар өөрсдийн эмзэглэл дээр төрсөн санааг түүхэн бүтээлээр илэрхийлж, урьд нь дэлгэцнээ гарч байгаагүй он цаг үеийг сонгон хийснээрээ онцлогтой хэмээн ярьж байсан билээ.
"Зүрхний хилэн" киноны дуу, дуучин Г.Ариунбаатар
Тус киноны шилийн сайн эр Лодойн дүрд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Золбоот:
"Зүрхний хилэн" киногоор их ч юм үзлээ. Бараг шилийн сайн эр болоод буулаа гэхэд буруудах юм алга. Ёстой л шандас шалгадаг юм байна" гээд "1800-аад оны үеийг 2017 онтой харьцуулаад үзээрэй. Бид "Манжийн дарлалын" үед явж байгаа юм биш үү, ард түмэн минь ээ" гэсэн юм.
"Зүрхний хилэн" киноны зураг авалтыг дөрвөн улирал дамнан хийсэн бөгөөд нэг удаад дайны талбарт 80 гаруй хүн өдөр шөнөгүй ажилласан, 6000-7000 км зам туулж зураг авсан, 40 хэмийн хүйтэнд жүжигчин Э.Одбаяр цэв хүйтэн ус руу орсон, М.Баярбат хөлөө гэмтээсэн, Манж амбаны дүрд тоглосон жүжигчин Б.Барслхагва, Манжид суралцсан монгол залуу Ж.Алтаншагай нар манж хэлээр бичсэн 24 хуудас харилцан яриаг цээжилсэн гээд уг киноны талаарх сонирхолтой баримтуудыг дурдаж болохоор.
Дүрүүдэд:
- Г.Золбоот /МУГЖ/
- М.Баярбат /СТА/
- Э.Алдар /СТА/
- Б.Батсайхан /СТА/
- Б.Ганчулуун
- Э.Одбаяр
- Ж.Алтаншагай /СТА/
- Б.Барслхагва
- Э.Долгор /СТА/
- С.Идэрмаа нар тогложээ.
“Зүрхний хилэн” уран сайхны киног найруулагчийн болон кино театрын хувилбараар IPTV,DDISH TV,LOOK TV-ээс нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хүлээн авч үзнэ үү.