Таван жилийн өмнө шинэ Зеландын банк мөнгө зээлүү лэхийн хүслэн болж байсан тул моргейжийн гэрээ байгуулсан хүнд зурагт, iPad бэлэглэж байв. Гэвч өдгөө бэлгээ зогсоожээ. Харин ч байр худалдан авах хүмүүсийг урьд байгаагүйгээр хатуу шалгадаг болсныг моргейжийн зуучлагчид ярьж байна. Хандлага ийнхүү өөрчлөгдсөн нь Австралитай адилаар Шинэ Зеландад орон сууцны үнэ унах байх гэсэн түгшүүр үүсгэв.
Окленд хотын Squirrel Mortgages фирмийн захирал Жон Болтон “Зээлийн нөхцөл чангарсан нь байрны үнийг бууруулж байгаа нь тодорхой. Хүмүүс хоёр жилийн өмнөх шиг хэмжээгээр зээл авч чадахгүй байна” хэмээв. 12 дугаар сард байрны борлуулалт буурснаас орон сууцны үнийн инфляц 3.2 хувь болсон нь долоон жилийн доод үзүүлэлт болов. Үүнээс үзэхэд байрны үнэ сүүлийн найман жилд 75 хувь өссөн хөөсрөлт зогсох бололтой.
Шинэ Зеландад байрны зээл жилийн дүнгээр зургаан хувиар өсөж байгаа нь жилд орж ирдэг 60000 цагаачдын эрэлтээр дэмжигддэг аж.
АSB банкны судалгаанаас үзэхэд Шинэ Зеландын байрны зах зээл Австралийнхтай харилцан уялдаатай бөгөөд тэнд 2017 оны аравдугаар сараас хойш байрны үнэ 5.2 хувиар буурсан юм.
Тус улсын хамгийн том окленд хотод 12 дугаар сард борлуулалт жилийн дүнгээр 24 хувиар буурч, үнэ доошилсон нь Австралийн Сидней, Мельбурн зэрэг томоохон хотуудын чиг хандлагыг давтаж байна. Түүнчлэн төв банк арилжааны банкуудын нөөцийн босгыг нэмэх алхам хийвэл зээл олголт бүр ч багасаж магадгүй.
Үүний сацуу Засгийн газар капиталын орлогын татварыг нэмэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Гэвч эдийн засагчид болон моргейжийн зуучлагчид шинэ Зеландын байрны зах зээл хөрш улсынхаас арай дээр байгааг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж буй. Үүнд, Шинэ Зеландад орон сууц их хэмжээгээр баригдаагүй тул эрэлт нийлүүлэлтээс давсан байна. Бодлогын хүү маш доогуур байгаа үед төв банк моргейжийн зээлийн хязгаарлалтаа энэ сард зөөлрүүллээ.
АSB-ын эдийн засагч Ким Мунди “Үзүүлэлт муу байгаа ч хэд хэдэн хүчин зүйлийг бодолцох ёстой. Эрэлт буурсан мэт харагдавч нэгдүгээр сарын өгөгдөл худалдан авагчид зээлээ түр хойшлуулсныг харуулж магадгүй” гэжээ. Мэдээж зохицуулагчид хяналтаа чангатгасан нь банкууд зээл олгоход болгоомжтой хандахад хүргэсэн. Шинэ Зеландын томоохон дөрвөн зээлдэгч Австрали эзэмшигчтэй бөгөөд Австралийн зохицуулагчид өнгөрсөн онд банкуудын ёс зүйгүй, хайнга ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн юм.
2015 оноос Шинэ Зеландад хэрэгжиж эхэлсэн хариуцлагатай зээлийн дүрэмд зээлдэгч ямар нэг хүндрэл амсалгүйгээр зээлээ төлж чадах ёстой гэсэн шалгуур бий. Үүнээс улбаалан банкууд хувь хүмүүсийн зар цуулалт, байрны зээл авах чадварт анхаардаг болов. Гэхдээ банкууд үнэлгээнийхээ загварыг өөрчилсөн боловч моргейжийн бодит хүү жилдээ 3.99 хувьтай байгааг ноён Болтон ярилаа.