Шаомигийн нугалардаг утасны тизер

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-24 11:30 GMT+8

Шаоми компанийн хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Лин Бин компанийнхаа хөгжүүлж буй нугалардаг утасны тизерийг хэдхэн цагийн өмнө цацжээ.

Минут орчим үргэлжлэх тизерт уг утсыг ашиглан дүрс бичлэг үзэх гэх мэт цөөн тооны үйлдлүүдийг хийж байгааг харуулжээ. Хэдийгээр уг утасны үзүүлэлтийн талаар ямар нэг мэдээлэл ил болоогүй ч дүрс бичлэгээс таблет шиг хэлбэртэй байснаа хоёр удаа нугаларч утасны хэмжээтэй болж байгааг харж болно. Ийнхүү хоёр нугарч байгаа нь бусад нугалардаг утаснуудад байгаагүй шинэ үйлдэл юм.

Одоогоор хэд хэдэн компаниуд нугалардаг ухаалаг утсыг зах зээлд гаргахаар ажиллаж байгаа билээ. Эдгээрт Lenovo, Samsung, Royole, Huawei зэргийг дурдаж болно.

Харин Шаоми энэхүү утасныхаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэзээ ил болгохоо хараахан мэдэгдээгүй бөгөөд салбарын мэргэжилтнүүд ирэх сард болох Mobile World Congress арга хэмжээний үеэр албан ёсны мэдээлэл өгнө хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 157 санал өгсөн байна.

Дээшээ