Дайчид шийдвэрлэх үед илүүрхснээр хожлоо нэгээр нэмлээ
MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн Баянхонгор Мазаалай болон Архангай Алтан Дорнодын Дайчид багууд учраа таарч тоглолоо. Дайчид баг тоглолтын өмнө мэргэжлийн боксын Дэлхийн аваргын Бүсийн төлөөх тулаан хийх гэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Олимп, Дэлхийн мөнгөн медальт тамирчин Н.Төгсцогтдоо амжилт хүсэж, түүний брэнд King Tug подвалкийг өмссөн байлаа.
Тоглолтын эхний таван оноог Мазаалай баг авсан ч Архангай түүнээс хойш тэргүүлэн, илүү байсаар эхний үе 25-17 харьцаатай Дайчидын илүүрхэл дор өндөрлөсөн.
Харин хоёрдугаар үед Мазаалай баг оноог гурав болгож ойртуулсан бөгөөд улмаар гуравдугаар үеийн төгсгөлд нэг онооны илүү гарсан юм. Гэхдээ сүүлийн хоёр жилийн аварга Архангай аймгийн залуус шийдвэрлэх үед сайн тоглолт гаргаж, 104-95 харьцаатай хожлоо. Тэд ийнхүү улирлын найм дахь ялалтаа авлаа. Тус тоглолтод ОУХМ Г.Баттөр 25 оноо, ОУХМ Ц.Азбаяр 20 оноо авч багаа тэргүүлсэн бол Баянхонгор Мазаалай багийг С. Золжаргал, Э.Ариунболд нар 19 оноогоор тэргүүлжээ.