Дэлхийн зарим оронд олны сонирхлыг татах өвлийн томоохон наадам өдийд болдог. Энэ үеэр дотоодын болон олон улсын уран барималчид нэг газар цуглан жуулчид, хурсан олны нүдийг хужирлаж сэтгэл баясгам бүтээлийг цас мөсөөр хийдэг билээ.
Ингээд дэлхийн хамгийн шилдэг цас, мөсний 10 баярыг танилцуулж байна.
СИБИРИЙН ОЛОН УЛСЫН ЦАС МӨСӨН БАРИМЛЫН ТЭМЦЭЭН
ОХУ-ын Красноярск хотноо Енисей мөрөн бүрэн хөлдөх цагаар буюу нэгдүгээр сарын дундуур Олон улсын цас мөсний наадам болдог. Энэхүү үйл ажиллагааг хэдий наадам гэж нэрлэх ч цас мөсний уран барималчид өөрсдийн гараар бүтээл урлаж өрсөлддөг тэмцээн болдог юм. Уран барималчид тэмцээнд оролцохоор АНУ, Латви улс, Хятад, Казакстан гээд олон улсаас Сибирийн гурав дахь том хот Красноярскийг зорин ирдэг юм. Энэхүү наадмыг “Сибирийн шидэт мөсөн хотхон” гэж нэрлэх нь ч бий.

КАНАДЫН АЛБЕРТАД БОЛДОГ ВАЯТЫН МӨСНИЙ НААДАМ
Канад улсын Алберта мужийн Эдмонтон хотноо Ваятын мөсний наадам нэгдүгээр сарын сүүлээр эхэлж хоёрдугаар сарын эх хүртэл дунджаар 8-10 хоног үргэлжилдэг. Сонирхохоор ирсэн хүмүүс зөвхөн гадаах талбайд сүндэрлэх цас мөсөн баримлыг үзэж сонирхохоос гадна янз бүрийн хөгжим дуу сонсож, төрөл бүрийн хоол иддэг онцлогтой аж. Мөсөн баримал урлахаар Орос, Латви, Литва, Шинэ Зеланд, Нидерланд, Малайз гэх мэт улсуудаас уран барималчид ирж тус улсын уран бүтээлчидтэй өрсөлддөг. Тэд нэг удаагийн наадамд дунджаар 77 тонн бүхий мөсөөр 500 блок бүтээл урладаг байна.

ЯПОНЫ САППОРО ХОТЫН ЦАСНЫ БАЯР
Дэлхийн өвлийн аялал жуулчлалын нэгэн томоохон үйл явдал бол Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотын цасны баяр билээ. Хамгийн анх 1950 онд тус нутгийн дунд сургуулийн сурагчид цасаар зургаан ширхэг баримал хийсэн нь олны анхаарлыг татаж тухайн үедээ 50 мянга гаруй үзэгчийг цуглуулж чадсан гэдэг.
Жил бүрийн хоёрдугаар сарын эхээр болдог тус наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 2,5 сая гаруй хүн зорин ирдэг. Японы хойд хэсэгт орших Хоккайдо мужийн Саппоро хотноо болдог тус наадамд жил бүр, олон тооны ачааны машин дүүрэн цасыг зөөж авчран мэргэжлийн болон сонирхогчид 200 гаруй цасан баримал хийдэг аж.

ХЯТАДЫН ХАРБИНЫ ЦАС МӨСНИЙ БАЯР
Энэ жил 35 дахь жилдээ сүндэрлэж байгаа цас мөсний хотхон буюу Харбины баяр Хятадын хойд зүгт орших Хэйлунцзян мужид болдог. Жил бүрийн нэгдүгээр сарын 5-наас эхлэн яг нэг сарын хугацаанд болдог уг баярыг сонирхохоор дэлхийн өнцөг бүрээс жуулчид ирдэг. Цас мөсөөр урласан баримлууд Сүнхуа голын дэргэд сүндэрлэн босдог бөгөөд энэ жил урлаачид 600 мянган метр квадрат газарт 100 гаруй бүтээлийг хийжээ. Харбины цас мөсний баяр нь анх 1985 онд ердөө хотын гудамжийг гэрэлтүүлэхийн тулд мөсийг сийлбэрлэн дотор нь лаагаар гэрэлтүүлж байснаас улбаатай гэнэ. Тэрхүү лаан гэрэлтүүлгийн санаа өдгөө дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан цас мөсний баяр болтлоо хөгжжээ.

АНУ-ЫН “BUDWEISER” ОЛОН УЛСЫН ЦАСАН БАРИМЛЫН ТЭМЦЭЭН
АНУ-ын Колорадо мужид жил бүрийн нэгдүгээр сарын сүүлээр болдог Брекенрижийн наадамд дунджаар 10 гаруй улсын уран барималчид өрсөлддөг байна. Уг тэмцээнд манай улсын баг тамирчид ч оролцдог уламжлалтай болжээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд Монголын баг тамирчид цасаар урласан "Нууц" хэмээх бүтээлээрээ тэргүүн байрыг эзэлжээ. Түүнээс гадна Герман, Испани, Франц, Хятад, Аргентин, Украйн, Литва, Мексик, АНУ гэх мэт улсын багууд ирж оролцдог. Баг бүр өөрсдөд нь оноогдсон 3,6 м өндөртэй, 18 тонн блок цасыг ашиглан 65 цагийн хугацаанд бүтээлээ дуусгах ёстой байдаг аж.

ФРАНЦИЙН "КОНСУРС" ОЛОН УЛСЫН ЦАС МӨСНИЙ ТЭМЦЭЭН
Францийн Валлуар тосгоны цанын бааз дээр жил бүр болдог Консурс наадам хоёр долоо хоногийн турш үргэлжилдэг аж. Энд амьд хөгжим, өнгө өнгийн гэрлэн чимэглэл, сонин содон зүйлс гээд үзэж харах зүйл нэлээд байдаг. Тэр дундаа цас мөсөн урлал болсон баримлуудаас гадна хараа булаам уран зургууд ч бий гэнэ. Зочлон ирэгсэд дарс, шоколад зэрэг халуун унд уунгаа тэрхүү зургуудыг үзэж сонирхдог.

ЛАТВИ УЛСЫН ОЛОН УЛСЫН МӨСӨН БАРИМЛЫН ТЭМЦЭЭН
Латви улсын Елгава хотноо жил бүрийн хоёрдугаар сарын эхэнд болдог мөсөн баримлын баярт зочилсон хэнд ч яг л үлгэрийн оронд ирсэн мэт мэдрэмж төрдөг гэнэ. Өдгөө 20 дахь жилдээ болж буй уг тэмцээнд оролцохоор, баярыг нь үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорин ирдэг. Насанд хүрэгсэд мөсөн баараар үйлчлүүлэх боломжтой бол хүүхдүүд цана чаргаар гулгаж хөгжилдөж болдог.

АНУ-ЫН АЛЯСКА МУЖИЙН ДЭЛХИЙН МӨСӨН БАРИМЛЫН ТЭМЦЭЭН
Аляска муж бол АНУ-ын цас ихтэй бүс нутаг гэдгээрээ алдартай. Бусад цасны баярыг бодоход харьцангуй хожуу болдог Дэлхийн Мөсөн баримлын тэмцээн нь хоёрдугаар сарын сүүлээр эхэлж нэг сарын хугацаанд үргэлжилдэг. Анх 1990 оны дөрөвдүгээр сард нийт найман баг нийлэн долоо хоногийн хугацаанд бүтээл хийж энэхүү тэмцээний суурь нь тавигдаж байсан бол өдгөө 70 гаруй мэргэжлийн баг нэг сарын хугацаанд мөсөөр гайхалтай зүйлс урладаг аж. Мөн 300 гаруй сайн дурын хүмүүс, үзэж сонирхохоор 45,000 гаруй хүн зочлон ирдэг. Хүн их цуглаж, олны таашаалыг хүртдэг хэсэг нь тоглоомын талбай бүхий Хүүхдийн Мөсөн Парк гэнэ.

КАНАДЫН ЙЕЛЛОУНАЙФИЙН “ЦАСНЫ ХААНТ УЛС” НААДАМ
Канадын Баруун хойд нутаг дэвсгэрийн Йеллоунайф хотноо болдог “Цасны хаант улс” наадам жил бүрийн гуравдугаар сарын турш үргэлжилдэг баяр юм. Энэ үеэр урлаачид Йеллоунайфийн буланд домогт цасан шилтгээнийг барьж өвлийн гайхамшигт цайзыг бий болгодог гэлтэй байдаг аж. Хэрэв гуравдугаар сард та Канад улсад зочлохоор бол энэхүү баярыг заавал зориорой.

НОРВЕГИЙН МӨСӨН ХӨГЖМИЙН БАЯР
Мөсийг хөгжимтэй хослуулж чадсан баяр Норвегийн Геоло хотын цанын бааз дээр жил бүр болдог. Анх 2006 оноос эхтэй уг наадмын үеэр та мөсөөр бүтсэн морин хийл, бүрээ, босоо ятга, хонх зэрэг хөгжмийн зэмсгээс эгшиглэх жазз, электро, ардын дууны аялгуу тэр бүү хэл Африкийн үндэсний хөгжмийг Гейло хотноо тэргэл сарны доор сонсож болдог гэнэ.

Эх сурвалж: www.huffingtonpost.com
Эх сурвалж: www.huffingtonpost.com