Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампаас захидал хүлээж авсны дараа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Энэ тухай Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлэв.
Ким Жон Уны ойрын туслах АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын дараагийн уулзалтын талаар хэлэлцээ хийхээр өнгөрсөн долоо хоногт Вашингтонд айлчилсан юм. Захидалд тус уулзалтын үр дүнгийн талаар дурдсан байна.
Ким Жон Ун хэлэхдээ “Бид ерөнхийлөгч Доналд Трампын эерэг бодол, хүлээцтэй байдалд итгэж байна. Бид хамтдаа алхам алхмаар зорилгодоо хүрнэ хэмээн найдаж байна” гэлээ.
Ким хоёр дахь уулзалтынхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Харин АНУ-ын Цагаан ордны хувьд талууд хоёрдугаар сарын сүүлээр хоёр дахь дээд хэмжээний уулзалтаа хийхээр төлөвлөж байна гэснээс өөр мэдээлэл гаргаагүй байна.
2018 оны зургаадугаар сард хоёр улсын удирдагчид түүхэн уулзалт хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан ч одоог хүртэл дорвитой өөрчлөлт гараагүй. Хойд Солонгост тавьсан АНУ-ын хориг хэвээр байгаа бол Хойд Солонгосын тал мөн адил цөмийн байгууламжаа устгасан тухай тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Эх сурвалж: BBC