Өчигдрөөс эхлэн АНУ-ын Жорж Мейсон Их сургууль хоол хүнс хүргэдэг хүргэлтийн роботуудтай болжээ.
Эдгээр роботуудыг хүнсний салбарын Sodexo болон хүргэгч робот бүтээгч Starship Technologies гэсэн хоёр компани хамтран зохион бүтээсэн байна.
Одоогоор ийм төрлийн нийт 25 ширхэг робот тус сургуулийн 40 мянган багш, оюутнуудад Blaze Pizza, Starbucks, Dunkin’ Donuts зэрэг газруудаас хүссэн идэх болон уух зүйлийг нь хүргэж өгч байгаа аж. Хүргэлтийн хөлс нь 1.99 ам.доллар гэнэ.
Уг төслийг хариуцаж буй Жефф МкКинли “Дэлхийн ямар ч их сургуулийн оюутны хотхонд ийм олон тооны хүргэгч робот байхгүй. Мөн оюутанд сурагчдад зориулсан хүргэгч робот гэдгээрээ анхдагч болж байна” гэжээ.
Роботууд өөрсдөө батарейгаа сольж чаддаг бөгөөд зохион бүтээгчдийнх нь хэлж буйгаар 99 хувь автомат аж.
Роботыг ашиглахын тул оюутнууд зориулалтын апп-аар нь орж захиалах хоолоо сонгоод хүлээн авах байршлаа оруулна. Ингэснээр робот замдаа гарах ба тухайн байрлалдаа очмогц оюутны гар утсанд сонордуулга явуулдаг байна. Ийнхүү захиалга хийсэн оюутан апп-аа ашиглан роботын савны түгжээг нээн захиалгаа хүлээн авах ажээ.
Тус робот захиалга хүлээн авснаас хойш дунджаар 15 минутын дотор хүргэж өгдөг байна.
Эх сурвалж: Digital Trends