Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймагт “Мөнгөн Ганц мод” өвлийн наадам болж өнгөрлөө. Уг наадмын хүрээнд зохион байгуулдаг үйл ажиллагаануудын нэг нь бөхийн барилдаан юм. Хоёр улсын хүчит бөхчүүд чуулан барилддаг энэхүү барилдаанд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нарын бөхчүүд зорин очиж зодогложээ.
Нийт 64 бөх барилдахад улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Сэлэнгэ аймгийн арслан Н.Баярбаатар үзүүр булаажээ. Их шөвөгт улсын начин Э.Даш, ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчиний Н.Батжаргал нар шалгарчээ. Түрүү бөх П.Бүрэнтөгс 50000 юаниар /19.4 сая төгрөг/ шагнуулсан байна.