Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилоод байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Николас Мадуро АНУ-тай дипломат харилцаагаа тасалж, тус улсын элчин сайдын яамны ажилтнуудыг 72 цагийн дотор Венесуэлийн нутаг дэвсгэрийг орхихыг шаардсан байна.
Вашингтоны талаас Николас Мадурог хууль бус аргаар төрийн эрхэнд гарсан хэмээн үзэж, түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Венесуэль улстай дипломат харилцаа таслах асуудлаар өнөөдөр мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “АНУ шинэ ерөнхийлөгч Хуан Гуайдогийн засгийн газартай харилцах замаар Венесуэль улстай дипломат харилцаагаа явуулна. Николас Мадурод аливаа улстай дипломат харилцаа таслах хууль ёсны эрх байхгүй тул шийдвэрийг хүлээж авахгүй” гэх санааг тусгажээ.
Түүнчлэн “Бид Венесуэлийн иргэд, АНУ болон бусад гадаад орны иргэдийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хамгаалахыг Венесуэлийн цэргийн хүч, аюулгүй албаныханд уриалж байна. Хэрвээ хэн нэгэн манай ажилтнуудын аюулгүй байдлыг эрсдэлд оруулбал бид шаардлагатай арга хэмжээг авна” гэж дурдсан байна.