Өнгөрсөн улирлын “Үнэ Цэнэтэй Тоглогч” Жэймс Хардены гайхалтай тоглолтууд үргэлжилсээр. Өнгөрсөн долоо хоногт 50+ оноо дунджилсан Харден өнөөдөр Нью Йорк Никс багийн эсрэг 61 оноо авч карьерынхаа хамгийн их оноог шинэчиллээ.
61 оноо авахдаа 44.7%-тай довтлон, 5 холын шидэлт амжилттай болгож, 15 самбар, 5 бөмбөг таслалт хийсэн байна. Мадисон Скуер Гарденд 61 оноо авсан нь эсрэг багийн дүрээр ирж хамгийн их оноо авсан Коби Брайнтын ( 61 оноо ) рекордтой тэнцсэн юм.
Мөн Жэймс Харден 21 тоглолт дараалан 30+ оноо аваад байна. NBA түүхэнд 1976 оноос Майкл Жордан, Коби Брайнт нар нэг улиралд таван удаа 50 оноо авч байсан бол Жэймс Харден энэхүү гайхалтай клубт нэгдлээ.
Бас сонирхолтой үзүүлэлтийн эзэн болсон нь нэг тоглолтод 20 холын шидэлтийн оролдлого, 20 чөлөөт шидэлтийн оролдлого хийсэн анхны тоглогч болсон байна.
Мадисон Скуер Гарденд хамгийн их оноо авсан тоглогчид ( 1968 оноос хойш ):
- Кармело Энтони 62 оноо-2014.01.24
- Коби Брайнт 61 оноо-2009.02.02
- Жэймс Харден 61 оноо-ӨНӨӨДӨР
- Бэрнард Кинг 60 оноо-1984.12.25
- Майкл Жордан 55 оноо-1995.03.28
- Стефэн Көрри 54 оноо-2013.02.27
- ЛеБрон Жэймс 52 оноо-2009.02.04