Сансар судлал, хиймэл дагуулын чиглэлээр Швед Улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй Ц.Нандинбаатартай Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн олон нийтийн цагдаа Б.Отгончимэг ярилцсаныг та бүрэнд хүргэж байна.
-Инновацийг хөгжилтэй улс орнууд олон салбарт амжилттай хэрэглэж, үр дүнг нь мэдэрсээр байна. Эрх зүйн салбарт тэр тусмаа цагдаагийн байгууллагад хэрхэн ашиглаж болох вэ?
-Цагдааг бид гэмт хэрэгтний араас хөөцөлддөг, барьдаг хүн гэж ойлгодог. Энэ нь инноваци өндөр түвшинд хөгжсөн өнөөгийн нийгэмд хуучирсан ойлголт. Харин шинжлэх ухаанд суурилсан цагдаа гэж нэрлэх нь зүйтэй байх.
Хэн нэгний үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийж байгаа нь анагаахын шинжлэх ухаан. Түүнтэй адил цагдаагийн ажилтан гэмт хэрэг гарсан газар очоод нотлох баримтыг цуглуулахдаа маш олон шинжлэх ухааны аргуудыг хэрэглэх боломжтой.
Инноваци бол бидний хувьд танил юм шиг хирнээ хүн мэддэггүй ойлголт. Өндөр хөгжилтэй орнуудад бол үүнийг олон салбарт ашиглаад үр дүнг нь мэдрээд эхэлчихсэн. Таны асууснаар гэмт хэргийн тал дээр ч маш өндөр үр дүнтэй явж байна.
Хэргийн мэдээллүүдийг нэг хавтсанд хадгалж байснаас дижитал болговол агуулгыг нь судалж, дүгнэлт хийх боломжийг нээнэ.
Үүнийг хууль, эрх зүйн салбарт хэрэглэхийн тулд нэн тэргүүнд ямар гэмт хэрэг, хэзээ, хэрхэн, яаж үйлдэгдэж байгаа талаарх түүхийг сайтар судлах хэрэгтэй. Хэрэг бүр өөр өөр ч нарийвчлан судлахад төстэй олон зүйл гарч ирэх магадлалтай. Магадгүй олон жил ажилласан дадлага, туршлагатай мөрдөгч ийм чадварыг эзэмшсэн байхыг үгүйсгэхгүй юм.
Мэдээллийн цогц систем эхний ээлжинд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг дижитал хэлбэрт шилжүүлнэ. Манай улсын хууль хяналтын байгууллагын бүртгэл ямар байдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ энэ ажлыг хийснээр мэдээлэл амьтай, үнэ цэнэтэй болох ёстой.
Хэргийн мэдээллүүдийг нэг хавтсанд хадгалж байснаас дижитал болговол агуулгыг нь судалж, дүгнэлт хийх боломжийг нээнэ. Энэ нь маш том судалгааны арга юм. Дараа нь дижитал материалаа хиймэл оюун ухаантай болговол гэмт хэрэг, зөрчлийн чиг хандлага болон бусад зүйлийг дэлгэрэнгүй харна. Мөн камерийн системтэйгээ холбон, хяналт тавиад явбал гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд томоохон ахиц, дэвшил гарна.
Хамгийн ойрхны жишээ БНХАУ байна. Бүх иргэнийхээ мэдээллийг дижитал горимд оруулсан учраас тухайн мэдээлэлд суурилаад хүн бүрт үнэлгээ гаргадаг. Энэ тал дээр урд хөрш дэндүү хүчтэй гэж хэлж болно. Үнэлгээ гэдэг нь тухайн хүний бүх талын мэдээллийг бүрэн төгс мэдэж чадаж байна гэсэн үг. Мэдээж энэ нь хүний эрхэд маш томоор халдаж байгаа асуудал учраас эсэргүүцэлтэй тулгарсан ч үр дүн нь илүү байсан учир хүчээр дасан зохицохоос өөр аргагүй байдалд хүрсэн.
Зөвхөн Хятад гэлтгүй Англид камерийн систем хүнд үнэлгээ өгөх замаар өндөр түвшинд хэмжээнд хөгжсөн. Жишээ нь, нэг хүн банкнаас ззэл авах, зээлийн карт гаргуулах хүсэлт гаргавал тухайн хүнийг өдөр тутам ямар үйлдэл хийдэг, хаашаа явдаг, ямар хүмүүстэй харилцдаг гэх мэт амьдралын бүх үйл явцыг ухаалаг камер дээрт суурилан тодорхойлдог. Магадгүй тухайн хүн хааяа гэмт хэрэг их үйлддэг дүүрэг рүү очдог бол үнэлгээ буурна. Харин амьдардаг гэр нь тухайн газарт ойрхон бол өөр асуудал.
-Манай эрх зүйн салбарт ямар инновацийг нэвтрүүлэх боломжтой вэ?
-Хавтаст хэргүүдээ дижитал болгох, тэдгээрийг амьтай болгох хэрэгтэй. Мэдээ гэхээр олж мэдсэн, сонссон зүйлийг хэлдэг бол мэдээлэл нь мэдлэгээ хэрэглээ болгохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийг дижитал болгоод орхивол мэдээ, харин дүгнэлт, судалгаа хийснийг мэдээлэл гэж байгаа юм. Дүгнэлт хийнэ гэдэг бол бүх талаас нь нарийн судална л гэсэн үг. Мэдээж анхан шатны мэдээллүүд бүгд байх нь тодорхой. Тэрнээс цаашлаад дэлгэрүүлж судалснаар магадгүй ямар төрлийн хэргийг хэзээ, хаана, ямар удам судартай, аль нутаг усны хүмүүс ихэвчлэн үйлдээд байгаа нь ч гарч ирэх боломжтой. Ингээд ярихаар манайхан удам судраар нь ялгаварлалаа гэж магадгүй юм. Үнэндээ цогц судалгаа хийж байгаа бол энэ бүхнийг судлах ёстой.
-Ухаалаг камерийн хэрэглээ ихэнх улсад нийтлэг байдаг юм шиг санагддаг.
-Ухаалаг камерийг ямар утгаар ойлгож байна вэ? Хятад улсад хэрэглэдэг камер бүх хүнээ таньж чаддаг болтлоо төгсөрчихөн. Манайд энэ нь биш юм гэхэд ядаж гэмт хэрэг үйлдэж буй хүний царай, зүсийг тод харуулж чаддаг байхад л хангалттай шүү дээ. Ер нь чанаргүй олон камер тавьснаас чанартай, тодорхой тооны камерийг зорилтот хэсэгт байрлуулбал мэдээлэл цуглаж, сан бүрдэнэ. Чанартай камераас авсан видео, гэрэл зургийг хавтаст хэргийнхээ боловсруулсан мэдээлэлтэйгээ холбовол илүү үр дүнтэй болно.
Хятадын давуу тал бол өөрөө камер үйлдвэрлэгч улс болохоор тэдэнд илүү их боломж бий. Бид газар нутаг ойр, дээрээс нь өндөр хүчин чадалтай гээд ухаалаг камерийг БНХАУ-аас авч болох ч үнэ өндөр, мэдээллийн нууцлал муу гэх мэт асуудал тулгарах магадлалтай. Камерийн тохиргоог өөрчлөх замаар мэдээллээ өөрсдийн серверт хуулж болох ч тэр хэмжээний мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэх нь чухал. Учир нь гаднын, тохиргоо хийсэн камер ашигласнаар нууц мэдээллээ алдаж, энэ нь улсын аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай.
Хятадын томоохон компанид үйлдвэрлэсэн гар утас мэдээллээ цааш дамжуулдаг байсны улмаас зарим улс хэрэглээгээ зогсоосон.
-Ийм тохиолдол гарч байсан жишээ байдаг уу?
-Камер гэлтгүй бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас байна. Хятадын томоохон компанид үйлдвэрлэсэн гар утас мэдээллээ цааш дамжуулдаг байсны улмаас зарим улс хэрэглээгээ зогсоосон талаар мэдээлэл гарсан. Энэ утсыг манайд ч хэрэглэдэг. Тиймээс нууцлал бүхий ажил хийдэг тэр тусмаа хууль, хяналтын байгууллагын ажилтнууд хаана үйлдвэрлэсэн, ямар гар утас хэрэглэхээ бодох хэрэгтэй. Бид өөрсдөө өндөр хүчин чадалтай тоног, төхөөрөмж үйлдвэрлэж чадахгүйгээс хойш мэдлэг, чадвартай мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй.
Дараа нь энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулахдаа хязгаарлалт тогтоон, чанга хууль журамтай байх нь зөв.
-Бусад улсын хууль, хяналтын байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд инновацийн ямар арга хэрэглэж байна вэ?
-АНУ-д хэрэглэж байгаа, буун дуу таньдаг мэдрэгч юм. АНУ- д галт зэвсгийн хэрэглээ ямар хэмжээнд байдгийг хүн бүр мэднэ. Тиймээс буутай холбоотой гэмт хэрэг үйлдэх нөхцөл өндөр. Харин манайд гудамж талбайд ихээр үйлддэг, бүлэглэсэн зодооны үед хэрэглэж болох юм. Хүмүүсийн дуу чимээ өндөр гарч байгаа газрыг мэдэрч, дууны давтамж өндөрсөх байдлаар цагдаагийн байгууллагад мэдээлэл дамжуулдаг.
-Шведэд инноваци ямар хэмжээнд хөгжсөн бэ. Хамгийн энгийн жишээ дурдвал?
-Швед инновацийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүн эгнээнд, инновацид зориулж байгаа төсвийн санхүүжилтээрээ гуравдугаарт ордог. Эхний хоёр байранд Солонгос, Израил байна. Өөрөөр хэлбэл маш их хөрөнгийг инновацид зориулж байна. Миний анзаарснаар Шведийн цагдаагийн байгууллагад хэрэглэдэг гол инноваци бол бүх авто машинаа улсын дугаараар нь ухаалаг бүртгэлд оруулчихсан. Уг машин оношилгоонд орсон эсэх, жолооч нь жолооны эрхтэй эсэх, өөрийн машиныг барьж явна уу хүний машинтай явна уу гэдгийг хянах чадвартай байдаг. Гэхдээ аль ч улсын хууль хяналтын байгууллагад хэрэглэж буй инноваци нууцлалтай байдаг.
-Ямар ч төхөөрөмжийг хаанаас ч авчраад суурилуулж болно. Гол нь ухаалаг тархи чухал. Та энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?
-Мэдээж энэ бүхний ард мэргэжилтэн байх хэрэгтэй. IOT буюу зүйлсийн интернэт эмбедэд системтэйгээ маш их холбоотой болно. Аливаа зүйлс хүний оролцоогүйгээр өөрөө үйлдэл хийн, хаагдажнээгдээд, асаж унтарч байгаа бол ухаалаг болсон гэсэн үг.
Хуулийн байгууллага тэр дундаа цагдаа нар их ачаалалтай. Ажил нь дуусахгүй, ар араасаа ундраад байвал халшрах, залхах асуудал гарна. Харин орчин үеийн техник, технологийг зөв ашигласнаар мөрдөн байцаагч хэргээ судлах талд хүчээ хаяад, мэдээлэл цуглуулах ажлыг технологи хийх, эргүүлийн цагдаагийн үүргийг робот гүйцэтгэвэл олон үр дүн гарна.
Цагдаа нар бусдыг хамгаалахаас гадна тэдний өөрсдийнх нь эсрэг үйлдэх гэмт хэрэг гарахыг үгүйсгэх аргагүй. Өс хонзон санаснаас өөрсдийнх болон ар гэрийнхнийх нь эрх чөлөөнд халдах тохиолдол бий. Бид зөвхөн өөрсдийгөө хамгаалуулах талаар боддогоос цагдаагийн ар гэр, амьдралыг мартаж болохгүй. Тиймээс цагдаа нарын аюулгүй байдлыг хамгаалах инновацийн технологийг хувцас, гэрт нь суурилуулж ашиглах хэрэгтэй.
-Сүүлийн үед дроныг маш их хэрэглэж байна. Гадны оронд дроны хэрэглээнд хориг тавьдаг уу?
-Японы ерөнхий сайдын ордон дээр дрон унаж, шалгаж үзэхэд химийн бодис илэрсэн талаар яригдаж байсан. Энэ явдлын дараа зарим оронд дроны хамрах хүрээг хязгаарласан. Мөн онгоц буух, нисэх үед дрон нисгэхийг зөвшөөрдөггүй. Энэ заалт зарим газар хэрэгжээд эхэлсэн. Харин манайд энэ талын зохаицуулалт харьцангуй сул. Нэвтрүүлэг, кино, клип хийх гээд хувиараа нисгэж байгаа тохиолдолд заавал албан ёсны зөвшөөрөл өгдөг байх нь зөв. Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор хэрэглэж байгаа байх. Зөв хэрэглэж чадвал өндөр үр дүн гарах боломжтой.
Агаарт нисэж яваа зүйлийг хянах хэцүү. Хорлон сүйтгэх, террорист ажиллагааг нисдэг төхөөрөмжөөр хийхийг ч үгүйсгэхгүй. Израилд нисэж байгаа дроныг барьж авдаг төхөөрөмжийн судалгаа явагдаж байгаа талаар сонссон. Дроныг буруугаар ашиглавал маш аюултай. Зураг авах гээд нисгэсэн дрон цахилгааны утсан дээр унах, крантай мөргөлдсөн асуудал гарч байсан.
-Та ямар сэдвээр судалгаа хийж байгаа вэ?
-“Real-time embedded systems” эсвэл “Intelligent Embedded Systems” гэсэн чиглэлийг хамарч байна. Embedded систем гэдэг нь энгийн том компьютерээс бусад компьютер ашигладаг төхөөрөмжүүдийг хэлнэ. Эдгээрт зурагт, автомашин, хөргөгч гээд ухаалаг төхөөрөмж бүгд орно. Машинд 100-аад ширхэг, жижиг компьютерүүд суурилуулдаг. Эдгээрийг ухаалаг болгох, илүү найдвартай ажилладаг байлгахад чиглэж байна.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.