- ЯПОНЫ ӨВӨЛ ЦАГИЙН “ГАЙХАМШИГТ ОРОН”-
Японы Хоккайдо мужийн Саппоро хотын цасны баяр хамгийн их хүн цуглардаг, өвлийн хамгийн том цасны баяр гэдгээрээ дэлхийд алдартай. Үүнийг нутгийн иргэд “Саппоро Юки Мацүри” гэж нэрлэдэг бол гадныхан Хоккайдогийн “Winter wonderland” буюу “Өвлийн гайхамшигт орон” хэмээн нэрийддэг аж.
Энэхүү баярыг өнгөрсөн онд дэлхийн өнцөг булан бүрээс дунджаар 2.5 сая хүн ирж үзэж сонирхсон бол 2019 онд энэхүү тоо улам өсөх магадлалтай аж. Учир нь энэ жил Саппорогийн цасны баярын 70 жилийн ой тохиож буй юм.
Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс олон улсын уран барималчдын гараар бүтсэн гайхалтай цасан барималуудыг үзэж, хүүхдүүд цана чаргаар гулгаж хөгжилдөн цагийг өнгөрүүлдэг.
GoGo.mn мэдээний агентлаг 70 жилийн ойтойгоо золгож буй Саппорогийн цасны баярын сурвалжилгыг шууд дамжуулан хүргэх болно. Уг ажлын ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Контент" ХХК, дэмжигч байгууллагаар Японы "Prism" компани, Монголын "White rock center" байгууллагууд тус тус ажиллана.
САППОРОГИЙН ЦАСНЫ БАЯРЫН ТҮҮХ
1950 он: Дунд сургуулийн сурагчид ердөө зургаан ширхэг 7м өндөр цасан баримлыг Одори цэцэрлэгт хүрээлэнд хийжээ. Тэгтэл тэдний таамаглаж байснаас ч илүү үр дүнд хүрсэн буюу цасан хөшөөнүүдийг үзэхээр 50 мянга гаруй хүн ирснээр энэхүү дэлхийн хэмжээний өвлийн томоохон цасны баярын суурь нь тавигдсан гэдэг.
1955 он: Тус улсын дотоодын цэргийнхэн маш олон тооны том хэмжээтэй цасан баримал хийхэд гар бие оролцжээ.
1959 он: 2500 гаруй хүн цасаар бүтээл хийхэд оролцсон бөгөөд тухай үед үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анх удаа тус наадмын талаар мэдээлж байсан.
1965 он: Макоманай цэцэрлэгт хүрээлэн нь тус баярын албан ёсны хоёр дахь газар болжээ.
1972 он: Өвлийн олимп Саппоро хотноо болсон бөгөөд энэ үеэр цасны баярын тухай ойлголт, мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж дэлхийд танигдан улам алдартай болов.
1974 он: Цасны баярын үеэр Олон улсын цасан баримлын тэмцээнийг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн. Ингэснээр дэлхийн олон орны тэр дундаа Хятад, Америк, Сидней, Герман болон Польш зэрэг улсуудаас уран барималчид хүрэлцэн ирж тэмцээнд оролцох болов.
1983 он: Мөсөн баримал болон гэрэлтүүлгийг хослуулсан Сусукино талбайг албан ёсоор ашиглалтад оруулав. Саппорогийн цасны баяр болдог хэсэг нь Одори, Сусукино мөн Цудомэ хэмээх цасан мөсөн баримал, тоглож наадахад зориулагдсан гээд өөр өөрийн онцлогийг харуулсан гурван үндсэн талбайгаас бүрддэг.
1984 он: Зорин ирэх үзэгчдийн хүсэлтээр мөн зочдын тооны өсөлтийг харгалзан цасны баярын үргэлжлэх хугацааг хоёр хоногоор сунгаж нийт 7 хоног болгожээ.
2009 он: Чаргаар гулгах талбай бүхий Цудомэ хэсгийг албан ёсоор нээсэн.
2018 он: Хятадын Шиньяан болон Канадын Алберт муж, Мюнхэн, Сидней, Портланд гээд Саппоро хот болон түншлэгч хотуудын уран бүтээлчдийг хамарсан олон улсын цасан баримлын уралдаан болсон. Энэ үеэр нийт 2 сая 543 мянган хүн хүрэлцэн иржээ.
2019 он: Саппорогийн 70 жилийн ойн цасны баяр хоёрдугаар сарын 4-нд эхэлж хоёрдугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэ үеэр дунджаар 3 сая хүн ирж сонирхоно гэсэн урьдчилсан таамаглал байгаа аж.
Саппорогийн цасны баяр жил ирэх бүр олон улсын жуулчдын сонирхлыг татаж, цасан баримлын хувьд ч илүү чанартай, нүд хужирлам болж байгааг сонирхогчид сайшаадаг аж.