УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа нууц санал хураалтыг цахимаар явуулах саналыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гаргасан юм. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар хэлэлцэхэд мөн хаалттай явуулсныг тэрээр сануулав.
Харин О.Баасанхүү гишүүн санал хураалт ил байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. Тэрээр хэнээс, юунаас айгаад нууцаар санал хураах гээд байгаа юм бэ гэж асуув. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр дараа нь М.Энхболд даргатай уулзах нүүргүй болохоос айгаад байгаа юм уу гэсэн юм.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амналан УИХ-ын тухай хуулийн 10.3-т Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтэд үндэслэн, нууц санал хураалтаар шийднэ гэж заасныг иш татав. Гагцхүү цахимаар уу, цаасаар санал хураах уу гэдгээ шийдэх шаардлагатай гэж тайлбарлав. Ингээд санал хураахад нийт гишүүдийн 61 хувь нь цахимаар, нууцаар санал хураахыг дэмжлээ.
Хуралдаанд УИХ-ын 65 гишүүн оролцож байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалаа. Дийлэнх гишүүний саналаар М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр боллоо.