Астон Мартины бүтээж буй цахилгаан автомашины анхны дүрс бичлэг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-29 14:30 GMT+8

Астон Мартины Гүйцэтгэх захирал Энди Палмер өөрсдийн хөгжүүлж буй RapideE загварын автомашины анхны дүрс бичлэгийг Твиттер хуудсаараа дамжуулан цацжээ.

Бичлэгийнхээ тайлбарт тэрээр “Астон Мартины түүхэнд чухал үе тохиож байна. Бидний хөгжүүлж буй анхны цахилгаан автомашин болох RapideE өөрийн хүчин чадлаар анх удаа хөдөллөө. Хөгжүүлэлтийн баг маш сайн ажиллав” гэжээ.

2015 онд Астон Мартин алдарт Rapide загварынхаа цахилгаан хөдөлгүүртэй хувилбарыг бүтээхээ мэдэгдэж байсан бөгөөд түүнээс хойш уг автомашин ямархуу харагдах талаар төрөл бүрийн зураг, таамаг явж байсан билээ. Харин Энди Палмерын цацсан дүрс бичлэгээс энэ оны сүүлийн улиралд худалдаанд гарахаар төлөвлөгдөж буй RapideE-г илүү сайн харж болохоор байна.

Тус автомашин нь тус бүрдээ 602 морины хүчин чадалтай 2 хос цахилгаан хөдөлгүүртэй байх бөгөөд дээд хурд нь 250 км/цаг гэнэ.

Дүрс бичлэгийг энэ холбоосоор орж үзээрэй.

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ