Д.Сарангэрэл: Томуугийн улмаас энэ жил нэг ч хүүхэд эндээгүй, харин 7 насанд хүрсэн хүн нас барсан

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-01-29 12:11 GMT+8

УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  томуугийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй талаар хэллээ.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

"Улс төрийн асуудлыг хүүхдийн ханиад томуутай холбон ярьж байгаад би үнэхээр эгдүүцэж байна. ЖДҮ 950 сая, ханиад томуугаар 950 хүүхэд эндсэн гэх ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Ё.Баатарбилэг дарга энэ тоог сайн мэдэж байхыг бодвол энэ мэдээллийг тараажээ гэж би хардаж байна. 

Та нар улс төрд олон жил явснаа сайрхдаг. Тэгвэл тэр хугацаандаа хүүхдийн нэг эмнэлэг барихгүй яав аа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд  томуугийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй. Эмч, сувилагч нар нойр хоолгүй ажиллаж, энэ вирусийн тархалтыг цурманд оруулсан. Харин насанд хүрсэн долоон хүн нас барсан. Эрүүл мэндийн салбарынхан тоон мэдээллийг нуухгүй. Шинжилгээний хариу 21 хоногийн хугацаанд гардаг.

УИХ-ын Нийгэм, боловсрол, эрүүл мэнд хариуцсан байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ийм үг хэлсэнд би маш их харамсаж байна. Та уучлал гуйх ёстой." гэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1765 санал өгсөн байна.

Дээшээ