УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлав. Санал хураалтын дараа УИХ-ын гишүүн М.Энхболд үг хэлснийг хүргэж байна.
Нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан гэж шүүмжилж байгаа ч УИХ энэ хуулийг баталлаа. Би өнөөдөр үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Энэ бүхэн хэзээ хэлсэн, хэн хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд өрнөсөн нь хууль тогтоох байгууллагын түүхэнд үлдэнэ. Саарал өдөр тохиож байна. Энэ хуулийг ашиглаж дахин УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал бүү болоосой.
Би төрийн намын олон албан тушаал хашсан. Эдгээрийг өгч ч явсан. Би гагцхүү хуулийн дагуу шийдэх ёстой гэж зарчмын байр суурь баримталсан. Өргөдөл өгөх шалтгаан, боломж надад байгаагүй. Энэ асуудлыг шийдэхэд гишүүд ухаалгаар хандаж, гарц гаргалгаа гарган, төрийн гацааг арилгасан байж магадгүй. Гэхдээ ийм зүйл дахин бүү болоосой. Миний удирдсан УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн хоёр сарыг эс тоовол сайн ажилласан гэж би бардам хэлнэ.
Баталсан хуулийн тоо, хурлын ирцээрээ өмнөх парламентаас илүү байв. Эдийн засаг уналтад орсон байхад бид ажлаа авсан. Эдийн засгийг сэргээж чадлаа. Банк санхүүгийн орчныг журамлах хуулийг бид хамтдаа баталсан. Энэ бүхэн эдийн засаг сэргэхэд нааштай нөлөө үзүүлсэн. Төрийн албыг шинэчлэх олон журам батлах гэж байна. Төрийн албаныхны нөхцөл бололцоо дээшлэх ёстой, дадлага туршлагатай хүмүүс төрд ажилах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Шийд нь гарсан ч бүрэн хэрэгжээгүй олон асуудлыг шийдэж чадсан.

"МИНИЙ АМЖИЛТЫГ ДАВЖ, ДАВУУЛЖ ЧАДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ТУЛ НАД РУУ ХАР БУДАГ ИХ ЦАЦСАН"
Улс орны өмнө тулгамдаж байгаа, иргэдийн бухммдлыг төрүүлсэн олон асуудлыг бид анхаарсан. Засгийн газар хийх ёстой ажлаа цагт нь бүрэн хийж чадаагүй тул УИХ Улаанбаатарын утаа, Таван толгой, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт олон ажлыг хэсэг байгуулсан.
Би ямар хүмүүстэй энэ танхимд хамт суув даа гэж бодох үе надад байсан.
Жагсаал зохион байгуулсан залуу улстөрчдөд хандаж үг хэлэх нь зөв гэж бодож байна. 20 гаруй жилийн хугацаанд болсон бүх муу муухайг нэг хүнд тохож, хаяглаж болдог юм байна. Энэ цаг мөчөөс эхлэн иргэд та бүхнээс шударга ёсыг нэхнэ. Иймд та нар даалгавартай үлдлээ. Хэлсэн ярьснаа хэрэгжүүлж, улс төрч гэдгээ харуулаарай.
Хүндрэлтэй асуудлыг шийдэж байна гэдэг дүр зураг үзүүлэхийн тулд намайг харлуулах шаардлага байжээ. Миний амжилтыг давж, давуулж чадахгүй нь ойлгомжтой тул над руу хар будаг их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар хагдран унана гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний төрд зүтгэсэн, хийсэн бүтээсэнд алдаа бий. Ард түмэн үнэн зөв ойлгох цаг удахгүй ирнэ. Энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг би давна. Надад эцэг эхээс олгосон хүмүүжил бий. Энэ төрд зүтгэхдээ сурсан тэвчээр хатуужил бас бий. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж шаардах хуудас өгч, монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд болоогүй үйл явдал өрнөсөнд би харамссан. Би ямар хүмүүстэй энэ танхимд хамт суув даа гэж бодох үе надад байсан. Тэдний өмнөөс эхнэр хүүхдээсээ уучлал гуймаар байна.

"ӨӨРИЙН ХҮСЛЭЭР БҮГДИЙГ ЖОЛООДОХ ГЭСЭН ЁС ЖАЯГ ТОГТОХ ВИЙ"
Би МАНАН-г дэмжигч, өмгөөлөгч, хамгаалагч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг унагаан, МАНАН-гүй Засгийн газар байгуулсан түүхтэй. МАНАН-гийн Засгийн газрын гишүүн байсан Л.Болд жагсаал цуглаан зохион байгууллаа.
Өнгөрсөн нэгдүгээр сард 39 гишүүн тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Би харамсаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хэн ч надад “Та МАНАН-гийн дарга” та гэж хэлээгүй. Хүмүүсийн зан араншин ийм хурдан өөр болж байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн хүүгийн хэргийн дараа шударга бусын хонгил гэдэг үг ил болсон. Энэ бол шударга бус үйлдэл хийдэг хүмүүсийн хоргодох байр, хэлэх дуртай үг байсан.

Уул уурхайн хувьд Оюутолгойн ордыг Монголд хамгийн ашигтайгаар ашиглах гэрээний төслийг би өргөн барьсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг батална. Стратегийн орд гэх ойлголтыг би хамгийн түрүүнд гарсан ч 49 ордоос тухайн үеийн парламент 15-ыг нь зөвшөөрсөн. Энд тэнд дэл сул яваа лицензийг төрийн нэрийн өмнөөс цуглуулж, хамгийн сүүлийн үеийн технологоор ашглах нь зөв гэж “Эрдэнэс Монгол” компанийг байгуулсан. 7200 лиценз тараасан байсныг 3200 болгон цөөлсөн. Надад нэг л лиценз байхгүй.
60 тэрбумын тухайд ургийн модоо зурж, хэнийг хаана томилсноо ил ярих цаг болсон. Энэ танхимд суугаа 64 хүнийг би гарын үсэг зурж, нэрийг нь сонгуульд дэвшүүлсэн.
60 тэрбумын тухайд ургийн модоо зурж, хэнийг хаана томилсноо ил ярих цаг болсон.
Би энэ УИХ-ын цаашдын үйл ажиллаганд санаа зовж байна.
Та бидний байгуулсан УИХ бүрэн эрхийн хугацаагаа дуусган, ном ёсоороо өндөрлөх ёстой. Хууль зөрчсөн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай. Хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь хэрэгжүүлж, шуурхай ажиллаж байгаа шиг ард түмний хүлээсэн бусад асуудлыг ч ингэж шийдээсэй. Парламентын ёс, тогтолцоогоо улам боловсронгуй болгон, батжуулсан, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийгээсэй.
Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг өнөө цагийн шаардлагад нийцүүлээсэй. ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Санхүүжилт нь жинхэнэ эзэддээ очдог болгон, алдаагаа залруулаасай.
Парламентат ёсны алтан зарчим бол мэтгэлцэх, ухаанаа уралдуулах. Энэ танхимд тулгалт, шахалт байх ёсгүй. Гишүүд эрхээ шахалт дарамтгүй хэрэгжүүлээсэй. Цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан шийдвэрээ дагаж мөрддөг байгаасай гэж намын бүлэгт хандаж хэлж байна.

Талцаж хэрэлдэх биш, болох гэж буй сонгуулийн амжилтаа бодож, амласан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө эвсэж ажиллаасай. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, надтай хамт байсан гишүүд, иргэд бий. Олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бий. УИХ-ын тамгын газрынханд талархал илэрхийлж байна. Төгсгөлд нь, төр их бат, ёс их хүнд гэж буурлуудын хэлдэг үгийг хэлмээр байна. Ёс их хүнд гэдэг нь хүнд суртал биш юм шүү.
Дараа нь тэрээр УИХ-ын даргын тамгыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж, төрийн далбаанд ёслон, хүндэтгэл үзүүлээд индрээс буусан юм. УИХ-ын чуулган өндөрлөлөө.