Нийслэлийн тээврийн газраас сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу хоёрдугаар сарын 2, 3-ны энэ баямба, ням гарагуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү их багтаамжийн 10 автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.
Баярын өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төв рүү зорчих зорчигчдын хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсдэг “Дэнжийн 1000”-ын замын ачааллыг сийрүүлэх зорилгоор Дэнжийн 1000-ын замаар үйлчилдэг нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулах зохицуулалт хийгддэг тул 08:00-17:00 цаг хүртэл
- Ч:21а "Булгын 19-р гудамж-Вокзал-3,4-р хороолол",
- Ч:21б "Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал",
- Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз",
- Ч:55 "Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж" чиглэлүүдийн хөдөлгөөний чигт өөрчлөлт орно.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой гэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар