Цахим тоглоом сонирхогчдын дунд алдартай Razer компани Валентины баярыг тохиолдуулан “Blade Stealth” зөөврийн компьютерийнхоо Quartz хувилбар буюу ягаан өнгөтэйг нь худалдаалж эхэлсэн байна.
Өнгөрсөн жилийн мөн энэ үед Razer дөрвөн бүтээгдэхүүнийхээ ягаан өнгөтэй хувилбарыг цөөн тоогоор худалдаанд гаргаж байсан билээ. Харин энэ жил ягаан өнгөтэй бүтээгдэхүүний жагсаалтад Basilisk хулгана, Huntsman гар, Kraken чихэвч, Seiren X микрофон зэрэг хэрэгслүүд нэмэгджээ.
Хэдийгээр компани албан ёсны мэдэгдэлдээ эдгээр ягаан өнгөтэй хэрэгслүүдээ зөвхөн Валентины баярт зориулан гаргаж байгаа гэсэн ч эмэгтэй худалдан авагчдыг татах далд арга гэж үзэхэд буруудах зүйлгүй. Quartz хувилбарт багтсан бүх хэрэгслүүдийн үнэ нь ямар нэг нэмэгдэлгүй байх гэнэ.
Уламжлалт бүтээгдэхүүнүүд нь хар, ногоон гэсэн өнгө голчлон агуулдгаараа алдартай ч Razer ийнхүү тод ягаан өнгийн бүтээгдэхүүнүүд гаргаж байгаа нь яах аргагүй анхаарал татахуйц үйл явдал болж байна.
Эх сурвалж: The Verge