Apple-ын видео стрийминг үйлчилгээг энэ хавар танилцуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-30 14:30 GMT+8

Apple-ын шинэхэн стрийминг үйлчилгээ энэ хавар олон нийтийн хүртээл болно хэмээн The Information сайт мэдээлжээ.Тус мэдэгдэлд “Apple энтертайнмэнт ертөнцийн хамтрагчиддаа ирэх 4-р сарын дундуур нээлтээ хийх стрийминг үйлчилгээнд бэлэн байхыг сануулж байгаа” гэж дурдагдсан байна.

Өнгөрсөн жил The New York Times ч мөн 2019 оны эхний хагаст Apple стрийминг үйлчилгээгээ эхлүүлнэ хэмээн мэдээлж байсан удаатайТүүнчлэн энэ сарын эхээр Apple-ын Гүйцэтгэх захирал Тим Күүк CNBC сувагт өгсөн ярилцлагадаа “Энэ жил хэрэглэгчдэд санал болгох үйлчилгээнийхээ тоог нэмэгдүүлнэ” гэж дурдсан юм.

Стрийминг үйлчилгээнээс гадна Apple мэдээ мэдээлэл, сэтгүүл болон эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэх өндөр магадлалтай байгаа билээ.

Bloomberg болон CNBC-ын үзэж байгаагаар Apple-ын стрийминг үйлчилгээний хэрэглэгчид нэмэлт төлбөр төлснөөр HBO зэрэг олон төрлийн сувгийг шууд хүлээн авч үзэж болдог байх гэнэ. Энэхүү бизнес загварчлалыг одоогоор Амазон тэргүүтэй хэд хэдэн том компаниуд ашигладаг бөгөөд Walmart болон Фэйсбүүк хүртэл ийм үйлчилгээ гаргах магадлалтай болчхоод байгаа юм.

Ташрамд дурдахад Disney өөрсдийн “Disney+” нэртэй стрийминг үйлчилгээг ирэх 4-р сарын 11-нд хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Энэ мэтээр стрийминг салбарт Нетфликстэй өрсөлдөх олон үйлчилгээнүүд бий болсоор байна.

Одоогоор Apple-ын стрийминг үйлчилгээ хэрхэн хэрэглэгчдээ татах, ямар үнэтэй байх зэрэг нь тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: TechCrunch

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ