Өчигдөр Гүүгл компани утасны Gmail апп шинэ загвартай болж байгааг албан ёсоор мэдэгджээ.
Уг загвар нь өнгөрсөн 4-р сард шинэчлэгдсэн Gmail-ын веб хувилбарын шинж чанар, өөрчлөлтүүдийг агуулах аж. Жишээлбэл зөвхөн компьютероос орж байгаа тохиолдолд тухайн и-мэйлийг нээхгүйгээр хавсаргасан файлыг нь харж болдог байсан бол өнөөдрөөс эхлэн утасны апп ч гэсэн энэ үйлдлийг дэмждэг болно.
Гүүглийн ил болгосон зургуудаас харвал Gmail аппын шинэ загвар хуучнаасаа хавьгүй цэвэрхэн харагдаж байгаа юм.
1 тэрбум гаруй хэрэглэгчтэй Гүүгл Gmail, Docs, Drive зэрэг бүх бүтээгдэхүүн үйлчилгээндээ material theme гэх нэртэй дизайныг шат дараатайгаар нэвтрүүлж байгаа билээ.
Хэрэв та Андройд үйлдлийн системтэй утас хэрэглэдэг бол өнөөдөр шинэчилсэн хувилбарыг татан авах боломжтой. Харин iOS хэрэглэгчид Андройд хэрэглэгчдээс арай хожуу энэхүү хувилбарыг татах боломжтой болно.
Эх сурвалж: CNET