Amazon сайтад тавигдсан МОНГОЛ КИНОНУУД

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-02-01 12:10 GMT+8

Монголын уран сайхны кинонуудыг Amazon.com  сайтаас албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзэх боломжтой боллоо.  Тус сайтад байршуулснаар гадаадад суугаа монголчуудад цаг хугацаа, орон зай үл хамааран монгол бүтээлүүдээ үзэх боломж нээгдэж байна. 

Та дараах бүтээлүүдийг Amazon сайтаас хүлээн авч үзээрэй.

  1. "Цагийн зөрүү" баримтат кино
  2. "Үүлэн хээтэй орчлон" уран сайхны кино
  3. "Одод болохын хүслэн"  уран сайхны кино
  4. "Хайрын клуб"  уран сайхны кино
  5. "Учиртай гурав"  уран сайхны кино

КИНОНУУДЫН ТАНИЛЦУУЛГА

"Цагийн зөрүү" -Amazon.com

 


"Үүлэн хээтэй орчлон" -Amazon.com

Хүрээний зартай хүүхэн Бадамлянхуа үл мэдэгдэх шалтгаанаар хорлогдон үхжээ. Тамгын түшмэл Данигай тэргүүтэй мөрч нар уг хэргийг өөрсдийн өвөрмөц аргаар мөрдөх болов. Гэтэл энэ удаад сүнс, буг чөтгөрт үл итгэгч Бадрах хэмээх шинэ мөрч түшмэл хүрээнээс ирснээр Данигайн аргыг шүүмжлэн, хэргийн мөрдөлтөнд илүү бодитой арга барил хэрэглэхийг шаардав. Бадрах ар араасаа дарааллан гарах нууцлаг хүн амьны хэргүүдийг мөрдөн шалгах зууртаа Чоймчиг Гүнгийн үзэсгэлэнт охинд сэтгэл алдарсан байв. Энэ бүхний эцэст мөрч түшмэл Бадрах бүх зангилааг тайлан, аллага бүрийн ард хэн байсныг илчлэх болно.

Найруулагч: Г.Бадамрагчаа


"Одод болохын хүслэн"- Amazon.com

90-ээд оны үед залуусын дунд нэрд гарч байсан хамтлаг тодорхой шалтгааны улмаас тарцгааж киноны үйл явдал эхэлнэ. Залуус тус тусын амьдралыг хөөж 20 жил өнгөрсний дараа хамтлагийн нэг гишүүн эргэн нэгдэх санал тавьж үйл явдал өрнөх болно. Урлаг тэднийг хүлээн авах болов уу?


"Хайрын клуб" -Amazon.com

Жирийн сурагч Амараа болон сургуулийн бүх охидын харцыг булаадаг Содоо нар “Номын клуб”-т орно. Санасандаа заавал хүрдгээрээ алдартай гэгдэх номын клубын ахлагч охин Халиуны төлөвлөсөн зүйл нь нурсны улмаас яах ч аргагүй болж Амарааг нэгэн үдэшлэгт урих болно. Энэ өдрөөс хойш бүх зүйл орвонгоороо эргэх бөгөөд эцэст нь сургууль дээр учир битүүлэг хэрэг гарч Амараа сургуулиас хөөгдөнө... Киноны төгсгөлд бүх зангилаа ээлж дараалан тайлагдана. Энэ бол хайр...



"Учиртай гурав"-Amazon.com

Их зохиолч Д.Нацагдоржийн Үйлийн 3 толгой зохиолоос сэдэвлэсэн уг кино орчин үеийн амьдралыг түүхэн цаг хугацаатай хослуулж, сэтгэл хөдлөм хайрын тухай өгүүлэх болно.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ