Дэлхийн эрэлт багасаж, үйлдвэрийн инфляц буурсны улмаас Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр сар хүртэлх найман сарын турш удааширлаа. Бизнесийн нөхцөл, зах зээлийн хандлагын сүүлийн шинэ өгөгдөлд тулгуурласан Bloomberg Economics-ын хэмжүүрээс үзвэл 2009 оноос хойш тохиолдоогүй удаашралын дараа Засгийн газрын хөшүүрэг оны эхний улиралд бизнесийн идэвхийг сэргээж хараахан амжаагүй байна.
Сүүлийн шинэ хэмжүүрээс үзвэл нэгдүгээр сар хүртэлх найман сард Хятадын эдийн засгийн өсөлт удааширчээ. “Эдийн засгийн өсөлт сул хэвээр, гэхдээ буурах эрч урьдынхаасаа арай багассан” хэмээн Хонконг дахь Bloomberg Economics-ын Дэвид Чү тайлбарлав. “Дэлхийн худалдааны зөрчил хурцадсан, бизнесийн итгэл суларсан нь эдийн засагт нөлөөлж байна”. БНХАУ-ын Засгийн газар эдийн засгаа илүү хүчтэй дэмжих бодлого баримталж, төв банкнаас арилжааны банкуудын нөөцөд тавьдаг шаардлагаа зөөлрүүллээ.
Сангийн Яам ч мужийн захиргаадад тусгай бонд ахиу гаргахыг зөвшөөрдөг болов. АНУ-тай өрнүүлж буй худалдааны дайныг эцэслэх асуудлыг хэлэлцэхээр БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Хө энэ долоо хоногт Вашингтонд ирлээ. Оюуны өмчийг хамгаалах зэрэг “бүтцийн асуудал”-аар хоёр тал бүрэн санал нэгдэж чадахгүй байгаатай уялдан гуравдугаар сараас өмнө яриа хэлэлцээ амжилттай болох магадлал муу байна.
Нэгдүгээр сарын эдийн засгийн албан ёсны анхны статистик, үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус салбарын худалдан авах менежерийн индекс (PMI) Бээжинд пүрэв гарагийн өглөө нийтлэгдэх ёстой.
Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдынхаар үйлдвэрлэлийн индекс өөрчлөлтийн зааг болох 50-иас доогуур гарах бололтой. Өнгөрсөн 12 дугаар сард худалдан авах менежерийн индекс 49.4 болсон нь 2016 оноос хойш тохиолдоогүй сул үзүүлэлт юм.
Урьдчилсан санал асуулгын дүнгээс үзвэл, барилга, үйлчилгээний салбарыг хамардаг үйлдвэрлэлийн бус салбарын индекс өөрчлөлтгүй буюу 53.8 байх бололтой. Хятадын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд орлого хумигдаж, үйлдвэрийн инфляц суларсан хүнд нөхцөлд байгаа. Одоогийн худалдааны яриа хэлэлцээ бүтэлгүйтвэл өсөж таарах АНУ-ын тариф Хятадын үйлдвэрлэгчдэд бүр хүндрэл учруулна.
Засгийн газар хувийн салбарт олгох зээлийг дэмжих арга хэмжээ авсны ачаар 12 дугаар сард 54.7 байсан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн итгэлийн индекс нэгдүгээр сард 54.9 болж сайжирлаа. Удааширч буй эдийн засаг, удахгүй болох сар шинийн баяртай уялдан худалдаа, үйлдвэрлэлийн салбарын идэвх нэгдүгээр сард тааруу байх болно хэмээн Бээжинд төвтэй банкны судалгаа эрхэлдэг компанийн эдийн засагч Шэнь Лань тайлбарлав.
Харин Хятадын худалдааны гол түншүүдийн хувьд статистик өөдрөг. АНУ, Европын холбоо, Япон зэрэг улсын худалдан авах менежерийн индексийн жинлэсэн дундаж нь нэгдүгээр сар хүртэлх найман сард өсөх хязгаар дотор байлаа. Гэхдээ өсөлт нь сүүлийн хоёр жилийн үнэмлэхүй доод түвшинд хэвээр.