Буцах
2019.01.31 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ
2019-01-31
0
0
2019-01-31
- Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсантай холбоотойгоор Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөллөө. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Амиа алдсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Одоогоор тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөхөөр боллоо гэж БХЯамнаас мэдээллээ.
- МАН-ын Удирдах зөвлөлөөс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх юм байна.
- Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба 2020-2021 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг хүлээн авч эхэллээ. Материал хүлээн авах эцсийн хугацаа гуравдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цаг. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
- “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн их худалдан авч буй эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр өмнөх жагсаалтыг шинэчиллээ. Тухайлбал, 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50%-80% үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд сар бүр болдог "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДАВОС-ын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн юм. Тэрээр энэ үеэр “Бүс ба зам санаачилга” салбарын хуралд оролцон, хөрөнгө оруулагчдад “Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид худалдаалах талаар мэдээлэл түгээсэн байна. “Монгол зэс” компани уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа Сингапурын компанид шилжүүлнэ гэсэн мэдээлэл гараад байгаатай холбогдуулан “Энэ компани яагаад компаниа Сингапурт бүртгүүлснийг бид шалгаж байна. Өөр мэдээлэл байхгүй” гэсэн хариултыг өглөө. Мөн Монголчуудын тахиж шүтдэг газар болох Хамрын хийдийн ойролцоо уул уурхайн лиценз олгосон нь байж болшгүй, ёс зүйгүй асуудал. Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн юм билээ. Манай яамны хуулийн хэлтэс энэ асуудлыг шалган, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцална. 2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд энэ газрыг авсан. Шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан талаарх, хэргийн эздийн мэдээллийг бид ил болгоно гэлээ.