Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Vale” компанийн Бразил дахь уурхайд томоохон осол гарсны дараа төмрийн хүдрийн ханш 10 орчим хувиар өсөөд байна.
Ослын улмаас “Vale” компани төмрийн хүдрийн зарим уурхайн үйл ажиллагаагаа зогсоож, гарцаа жилийн 40 сая тонноор танахаар болсон ч ханш өсөж байгаа аж. Энэ нь тус компанийн ашигт эергээр нөлөөлөх магадлалтай гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байна.
2019 онд 400 сая тонн төмрийн хүдэр олборлоно гэж тооцоолж байсан ч 10 хувиар танахаар болсон ч энэхүү сул орон зайг бусад бүтээгдэхүүнээр нөхнө гэж “Vale” -ийн Гүйцэтгэх захирал Фабио Шварцмэн мэдэгдсэн байна. Үүний дараа Сан Паулогийн Хөрөнгийн биржид “Vale”-ийн хувьцааны ханш 8.6 хувиар өсөөд байгаа юм.
Үүний зэрэгцээ Бразилын Брумадинхо хотод ослын улмаас сураггүй алга бологчдыг эрэх ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 99 болоод байгаа юм. 250 гаруй хүн сураггүй алга болоод байгаа аж.
Өнгөрсөн баасан гарагт төмрийн хүдрийн хаягдал хашдаг далан нурах үеэр үдийн цайндаа орж байсан ажилчид бөөнөөрөө урсаж ирсэн их шаварт дарагджээ. Үүнтэй төстэй осол дөрвөн жилийн өмнө мөн л “Vale”-ийн уурхайд гарсан юм. Удаа дараа хариуцлага алдаж байгаа тус компанийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага тооцох ажиллагааг Бразилын албаныхан эхлүүлээд байна.
М.Золбоо | @zolboooo