Мобиком Корпораци хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон байгууллагуудыг тэргүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-02-01 12:51 GMT+8

Монгол Улсын Сангийн Яамнаас иргэд, ААН-д хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон шилдэг 9 байгууллагыг тодруулж, талархал илэрхийлэх арга хэмжээ өчигдөр боллоо. Энэхүү жагсаалтыг Мобиком Корпораци 2018 онд 26 сая орчим и-баримт хэвлэснээр  тэргүүллээ.

Иргэд төлбөр тооцоондоо цахим төлбөрийн баримт буюу и-баримтыг авч хэвшсэнээр 3 жил өнгөрч, 2018 онд буцаан олгох урамшууллын дүн даруй 60 хувиар өссөн байна.

Мобиком Корпорацийн хувьд и-баримтыг үйлчилгээнийхээ бүх салбар болон агентуудаараа дамжуулан олгохоос гадна технологийн шинэ шийдлийг боловсруулж, НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэгдэх системийг нэвтрүүлснээр НӨАТ-ын баримтын бүртгэлийг илүү хялбарчилж чадсан юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч ердөө и-мэйл хаягаа  нэг удаа бүртгүүлсэн байхад Мобикомд төлбөр төлсөн бүх баримт цаашид автоматаар бүртгэгдэх юм. Үүний тулд VAT гэж бичиж зай аваад ebarimt.mn-ийн хэрэглэгчийн кодоо бичээд 323 тусгай дугаарт мессэж илгээх шаардлагатай.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 161 санал өгсөн байна.

Дээшээ