ШВЕЙЦАРЫН ТАТВАР ТӨЛӨГЧИД МОНГОЛЫН ХӨГЖИЛД ЖИЛД $20 САЯЫГ ЗАРЦУУЛДАГ
Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын холбооны улсын Элчин сайд Жан Жак де Дарделаас манай улсад хэрэгжүүлдэг хөгжлийн төсөл хөтөлбөр болон зарим асуудлаар цөөн хором ярилцлаа. Энэ онд Монгол, Швейцар улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжих төсөл хөтөлбөр нь хөдөө аж ахуйгаас гадна боловсролын салбарт чиглэнэ гэдгийг тэрбээр онцолсон юм.
-Ойрын жилүүдэд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа ямар салбарт чиглэх вэ. Шинээр нэмэгдэж байгаа салбар бий юу?
-Хамтын ажиллагааны стратегийг харвал ирэх гурван жилд бид хөдөө аж ахуй, сайн засаглалыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд илүү төвлөрч ажиллана.
Хэрэв иргэд нь өндөр чадавхтай болбол танай эдийн засаг маш хурдтай өснө.
Гэхдээ энэ нь эдгээр салбарт Швейцарын татвар төлөгчдийн мөнгийг зүгээр өгнө гэсэн үг биш. Харин мэргэжлийн түвшинд бид зөвлөгөө өгч, чадавхыг сайжруулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа.
Нөгөөтэйгүүр, эдгээрийг бидний туслалцаатайгаар илүү ахих боломжтой салбарууд гэж харсан. Бид жилд 20 орчим сая ам.долларыг Монголын эдийн засгийг сайжруулах, хөгжлийн төлөө зарцуулдаг.
Энэ хөрөнгө оруулалтыг Швейцарын хөгжлийн агентлагаас гадна бусад олон улсын донор байгууллагаар мөн дамжуулдаг.
-Швейцар улс манай алт, ноолуурын гол худалдан авагч. Гэхдээ тоон үзүүлэлтээс харахад хоёр улсын худалдаа маш чамлалттай байна. Худалдааг өргөжүүлэхэд юунд илүү анхаарч байгаа вэ?
-Швейцар улс бол Монголд мөнгө биш мэдлэг өгөхийн тулд үйл ажиллагаа явуулдаг. Үүний төлөө мэргэжилтнүүд маань энд ажилладаг. Хэрэв иргэд нь өндөр чадавхтай болбол танай эдийн засаг маш хурдтай өснө. Швейцартай хийж байгаа худалдаа ч ялгаагүй. Хоёр улсын худалдаанд түүхий эд болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зонхилдог.
Харамсалтай нь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ маш бага хувийг эзэлж байна. Монгол улсыг энэ салбарт мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлуулахын төлөө бидний хөгжлийн төсөл хөтөлбөрүүд чиглэдэг. Ялангуяа, ноос ноолуурын салбарыг солонгоруулж, сайжруулбал танай улсын хувьд маш ирээдүйтэй салбар.
НООС НООЛУУР МОНГОЛ УЛСАД ИРЭЭДҮЙТЭЙ САЛБАР
Гэхдээ дэлхийн зах зээлд борлогдох хэмжээний сайн чанартай болгоход маш олон шат дамжлага шаардагддаг. Тийм учраас бид энэ тал дээр швейцар улсын мэдлэг, туршлагыг нутагшуулж байгаа юм. Тухайлбал, мах бэлтгэл, үйлдвэрлэлд малын махны гарал үүслийг тодорхой болгох, мөшгөх систем бий болгосон.
Энэ бол зөвхөн Швейцар худалдан авахын тулд хийж байгаа ажил биш, гол нь ийм систем нэвтрүүлснээр олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн болж байгаа юм. Швейцар өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөгжингүй орнуудад борлуулдаг. Монгол улсын бараа бүтээгдэхүүн ч гэсэн тийм хэмжээнд хүрч байж дэлхийн зах зээлд гарна.
-Бэлчээр, уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа танай төслүүд анхдагч түүхий эд бэлтгэгчдийн амьжиргааг их дэмжиж, орлогын тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг. Гэхдээ бэлчээрийн тухай хууль одоо болтол батлагдаагүй байна. Та төслүүдийн үр дүнд хэр зэрэг сэтгэл хангалуун байдаг вэ?
-Би таван жилийн турш хөдөөгөөр явж, төсөл хэрэгжүүлж байгаа газруудын хүмүүстэй танилцаж, ойр дотно харилцаж ирсэн. Мэдээж бүгдтэй нь биш л дээ. Орон нутгийн иргэд, малчид, бичил уурхайчид маш нээлттэй, хөгжих хүсэл эрмэлзэлтэйг олж харсан.
Ингэснээр нэг талаар Монголын уран бүтээлчид, урлагийг дэмжиж тэр хэрээр эдийн засагт дэмжлэг үзүүлнэ.
Харамсалтай нь, төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал гээд саад бэрхшээлүүд төсөл хэрэгжүүлэхэд их тулгардаг.
Мэдээж хэрэг дэлхий даяар манай төслүүд бүгд сайн хэрэгждэг гэж би хэлж чадахгүй. Гэхдээ Монголд үр дүнтэй, сайн хэрэгжих юм байна гэдэг итгэл найдвар надад, манай мэргэжилтнүүдэд ч төрсөн. Нөгөөтэйгүүр, хүмүүсийн хандлага, аж амьдрал өөрчлөгдөж байна. Энэ бол хөгжлийн төслийн үр дүн сайнаар нөлөөлж байгаа хэрэг.
-Та Монголын залуу уран бүтээлчдийг дэмжихээр элчин сайдын нэрэмжит тэтгэлэг бий болгосон. Монголын урлагийн бүтээлүүд ер нь хэр зэрэг сонирхол татдаг вэ?
-Би Монголд Элчин сайдаар ажиллахаасаа өмнө Францад Элчин сайдаар ажиллаж байсан. Тиймээс ч урлагийн салбарыг дэмжих хэрэгтэй гэдгийг олж харсан. Монголын урлагийн бүтээлүүдийг гаднынханд таниулах, үүний төлөө дэмжих хэрэгтэй байна. Уран зураг, урлагийн бүтээлүүдийг бизнесмен, хөрөнгө чинээтэй хүмүүс авдаг.
Тиймээс урлагаар нь дамжуулж Монголд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, нөлөө бүхий хүмүүсийг татах боломжтой. Ингэснээр нэг талаар Монголын уран бүтээлчид, урлагийг дэмжиж тэр хэрээр эдийн засагт дэмжлэг үзүүлнэ. Нөгөөтэйгүүр, бид үргэлж худалдаа, эдийн засаг гэж ярихаасаа илүү соёлоор дамжин ойртож нягтрах нь харилцаанд илүү үр дүнтэй.