МИАТ компани “Вoeing 737-8МАХ” шинэ онгоцоо өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудалд хүлээн авлаа.
Тус компани агаарын хөлгийн тоог үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг”, “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийж, дөрвөн ширхэг “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаар болсон юм.
Эхний онгоц болох “Толуй хаан” нэртэй "Boeing 737 МAX-8" АНУ-ын Сиэтл хотоос ОХУ-аар дамжин ирж, өнөөдөр Улаанбаатар хотод 13:00 цагт газардлаа.
МИАТ компанийн агаарын хөлгийн дарга, багш нисгэгч, нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер Ч.Нямсайхан:
“Агаарын хөлөг АНУ-ын Сиэтл хотоос ОХУ-аар дамжин нийт 9100 км замыг 12 цаг 20 минут туулан нисэж ирлээ. Нийт 162 хүний суудалтай, МИАТ-ын нисч байгаа бүх чиглэл рүү ниснэ. Маргааш туршилтаар Хонконг руу нисээд, зохих бичиг баримтыг бүрдүүлж, цаашдаа тогтмол нислэгийн хуваарьт орно.
Түлшний зарцуулалт бага болсон нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй.
Шинэ онгоц жолоодоход үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Удирдлага жолоодлого хуучин онгоцтойгоо адилхан. Гэхдээ үнэр нь хүртэл сайхан санагддаг. Сэтгэл маш өндөр байна. Онгоцны алслалт 1000 гаруй км-ээр алс болсон. Түлшний зарцуулалт бага болсон нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй.
Би 1989 онд нисэхийн сургууль төгсөж ирээд тэрнээс хойш нисгэгчээр ажиллаж байна. 30 дахь жилдээ нисэж байна. Аав маань бас нисгэгч байсан” гэлээ.
МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс дараах тодруулгыг авлаа.
-Шинэ онгоцны давуу талуудаас танилцуулахгүй юу?
-Бид шинэ онгоцоо санхүүгийн түрээсээр хэрэглэнэ. Одоо бидний хэрэглэж байгаа онгоцнууд бүгд санхүүгийн түрээсээр явж байна. Энэ онгоц хамгийн сүүлийн үеийн технологитой. Аэродинамик хамгийн сайн үзүүлэлттэй. Хүчтэй хөдөлгүүртэй болсон учраас түлш бага зарцуулна. Ингэснээр олон тооны зорчигч авч явах боломжтой.
Мөн дуу чимээ багатай. Нисгэгчийн кабин сүүлийн үеийн мэдээллийн технологийг ашигласан учраас хамгийн орчин үеийн, аюулгүй байдлыг хангасан, нисгэгч нарт тав тухтай, ажлаа хийх бүрэн боломжийг хангасан.
-Санхүүгийн түрээсээр хэрэглэнэ гэдгийг тайлбарлахгүй юу?
-"Boeing 767 300 ER" онгоцыг манайх урьдчилгааг нь төлөөд, явцын дунд зээлээ төлөөд худалдаж авсан. Дэлхий дахинд иргэний нисэхийн санхүүгийн түрээс хийдэг компаниуд байдаг. Жилд 100, 200-гаар нь Boeing, Airbus компаниудад захиалга өгөөд, авсан онгоцнуудаа бусад компаниудад дамжуулан түрээсэлдэг. "Boeing 767 300 ER" онгоцноос бусдыг нь бид ийм хэлбэрээр түрээсэлдэг.
12 жилийн гэрээтэй. Сарын түрээс нь 430 мянга орчим доллар.
-Санхүүгийн түрээсээр хэчнээн жилийн гэрээтэй явах вэ?
-12 жилийн гэрээтэй. Сарын түрээс нь 430 мянга орчим доллар. Маргааш Хонконг руу туршилтын нислэг хийгээд, түүний дараа Бээжин рүү ойрын зайн нислэг хийж үзнэ. Хоёрдугаар сарын 5-наас үндсэн нислэгт гарч эхэлнэ.
Онгоц Европын чиглэлд нисэх хамгийн зохимжтой. Хуучин Boeing 737 онгоц Москва руу урьд нь хоосон суудалтай нисдэг байсан. Учир нь түлш их зарцуулдаг учраас тодорхой жингийн хязгаарлалтад ороод цөөхөн суудалтай явах шаардлага гардаг. Харин энэ онгоцоор бүтэн 162 суудалтайгаар Европын чиглэлд явна. Өглөө эрт Берлин-Москвагаас ирээд буулаа, үргэлжлүүлээд Хонконг гэх мэт чиглэл рүү явах боломжтой.
Онгоц дотоод WiFi цацаж, зорчигчид өөрийн гар утас, төхөөрөмжөөр юу хүссэнээ үзэх боломжтой.
-Шинэ онгоцтой болсноор чанар үйлчилгээнд ямар өөрчлөлт гарах вэ?
-Энэ онгоц хамгийн сүүлийн үеийн технологитой. Онгоц дотоод WiFi цацаж, зорчигчид өөрийн гар утас, төхөөрөмжөөр юу хүссэнээ үзэх боломжтой. Маш их хэмжээний үзвэр үйлчилгээтэй болж байна. Суудал илүү эвтэйхэн, шинэ төрлийн гэрэлтүүлэгтэй. Битүүмж сайтай учраас хуурайшилт багатай.
-Сард 430 мянган доллар төлнө гэлээ. Сард олох цэвэр ашгаа тооцсон уу?
-Бид зарснаасаа илүүг олно гэж онгоцоо авсан. Энэ зунаас долоон онгоцтой явна. Өнгөрсөн онд 16 хувиар зорчигчийн тоо нэмэгдсэн. Зорчигчийн тоог 2018 онтой харьцуулахад 7 хувиар нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тавдугаар сард шинэ онгоц ирэхэд нь зөрүүлээд нэг онгоц буцна. Мөн арваннэгдүгээр сард шинэ онгоц ирээд зөрүүлээд нэгийг буцаана. Бид эрэлт нийлүүлэлтээ хангана гэж тооцоолсон байгаа.
Сөүлийн чиглэлд нислэгийн давтамж нэмэгдэнэ. Энэ нь өрсөлдөөн нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс үнэ тариф бууна гэсэн тооцоолол хийсэн.
-Шинэ нисэх буудал руу танай бие бүрэлдэхүүн нүүхэд бэлэн үү?
-Бүх төлөвлөгөө гарсан. Бид нэг өдрийн дотор нүүж очих ёстой. Ингэхдээ ямар ч доголдолгүйгээр нислэгээ зогсолтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Ямар ч зогсолтгүй ажлаа явуулах төлөвлөгөөтэй байна.
-Тийзийн үнэд өөрчлөлт орох уу?
-Тариф өрсөлдөөн зах зээл үнийг тогтооно. Тэр жамаар явна. Сөүлийн чиглэлд нислэгийн давтамж нэмэгдэнэ. Энэ нь өрсөлдөөн нэмэгдэнэ гэсэн үг. Хоёр дахь тээвэрлэгч орж ирнэ. Үнэ тариф бууна гэсэн тооцоолол хийсэн.
-Сөүл чиглэлийн нислэг хэзээнээс нэмэгдэх вэ?
-Дөрөвдүгээр сарын 1-нээс зуны хуваарьт орно.