Жүжигчин С.Өлзийхүүд ГАВЬЯАТ цол хүртээнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-02-02 09:40 GMT+8

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Төрийн дээд одон медаль хүртээх ёслолын ажиллагаа маргааш 11 цагт  Төрийн ордонд болох юм байна.

Хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд” продакшны жүжигчин тэрбээр “Азтай бадарчин” алтан цом хүртэж байсан билээ. "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж өдгөө  "Шилдэг өнгө" нэртэй болсон юм.

С.Өлзийхүү нь 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагт хөл тавьжээ.

Тэрбээр Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод”, В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн трамвай”, С.Маршакийн "Буудлын авхай" жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, "Нинжин сэтгэл", "Хөгжилтэй өдөр", "Такси", "Хөгжилтэй дүр", "Гацуурхан" зэрэг олон кино уран бүтээлд гол болон туслах дүрд тоглосон билээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 153 санал өгсөн байна.

Дээшээ