2019.02.02 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
М.Жаргал GoGo.mn

2019-02-02 18:28 GMT+8

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд 59 гишүүн оролцсоноос 91.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар томиллоо. Мөн гишүүдийн 88.1 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар сонголоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцэж, 96,7 хувийн саналаар сонголоо.

Чуулганы хуралдааны тэмдэглэлийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуулийг явуулах зардлын талаар хэлэлцэж баталлаа. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явуулахыг баталсан юм. Нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар баталлаа. Ингэхдээ нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар болсон юм.

Баярын өдрүүдтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг бид цувралаар оруулж байгаа билээ. Та бүхэн дараах гарчгууд дээр дарж тухай бүрийн мэдээллүүдтэй танилцана уу.

Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ  

Cар шинийн баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн хуваарь 

Баярын өдрүүдэд цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар лавлах утасны жагсаалт 

Мөн баярын өдрүүдээр цагаан хоолтноо хэрхэн дайлахыг ЭНД ДАРЖ хүлээн авч уншаарай. Харин баярын өдрүүдээр хоолоо тааруулж идэхийн тулд мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай. Идээ ундааны ёсны талаар ЭНД ДАРЖ унших боломжтой.

Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин  Х.Уртнасан бурханы оронд заларлаа. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Төрийн дээд одон медаль хүртээх ёслолын ажиллагаа маргааш 11 цагт  Төрийн ордонд болох юм байна.

Хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд” продакшны жүжигчин тэрбээр “Азтай бадарчин” алтан цом хүртэж байсан билээ. "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж өдгөө  "Шилдэг өнгө" нэртэй болсон юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ