Хоёрдугаар сарын 9-ний 19.00 цагаас (орон нутгийн цагаар) Японы NHK BS1 сувгаар “Траншейны хүүхдүүд Болд, Даш хоёрын 20 жилийн замнал” баримтат кино гарна.
Баримтат киноны уран бүтээлчид 1998 оноос эхлэн 2018 оныг хүртэл тууштай сурвалжилж бүтээжээ.
Баримтат кинонд Болд болон Даш нарын 20 жилийн амьдрал хэрхэн өрнөж, ямар зовлон бэрхшээл бас аз жаргалыг туулан өнөөдрийг хүрснийг харуулах аж.
Тус кино багийнхан 1998 анх Монгол Улсад ирж нэвтрүүлэг бэлдэж байх үед Болд 13, Даш 14 настай байжээ. Анхны сурвалжилга бэлтгэсний дараа 2004, 2008 онуудад мөн нэвтрүүлгийн багийнхан дараа, дараагийн дугаараа бэлтгэсэн байна. Болд, Даш нараас анхны сурвалжилгыг бэлтгэснээс 20 жилийн дараа тэдний эсэн мэнд байгааг олж мэдсэн байна.
Өнгөрсөн хавар энэ мэдээллийг авах үед Болд дугуй засварын газар ажиллуулан, Даш хог хаягдал дахин боловсруулах газар ажиллан, дөрвөн хүүхдийн аав болсон байжээ.
Болд 20 настайдаа хамт траншейнд амьдарч байсан Оюунаатай гэрлэж, жижигхэн байшинд амьдралаа эхлүүлэн охинтой болсон ч салсан байна. Эхнэр охиноосоо салсныхаа дараа дахиад л газар доорх амьдрал руу хөл тавьжээ. Харин баримтат кинонд 14 жилийн дараа охинтойгоо уулзаж буй гайхалтай агшинг үлдээжээ.
Дашийн хувьд 20 жилийн өмнө аавынхаа хүчирхийллийн улмаас гэрээ орхисон бөгөөд 20 жилийн дараа ээжтэйгээ уулзаж буй гайхалтай агшинг ч мөн үлдээжээ.