-ТОМИЛОЛТ-
Арлын Япон улсын хойд хэсэгт орших Хоккайдо муж нь Монгол орны уур амьсгалтай төстэй. Тэр дундаа өвлийн улиралд их хэмжээний цас ордог. Япончууд энэхүү цасаа ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчин зорин ирэх нэгэн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг нь Саппорогийн Цасны Баяр аж.
Өнгөрсөн жил тус наадмыг 2.5 сая хүн үзсэн бол энэ жил 70 дахь жилийнхээ ойтой золгож буй цасны баярыг нийт долоо хоногийн хугацаанд 3 сая гаруй хүн үзэх төлөвтэй байгаа аж. Уг баярын үеэр Саппоро хотын Одори паркад нийт 194 гайхалтай цасан баримал сүндэрлэжээ. Хүссэн хүн бүр эдгээр цасан баримлуудыг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой.
Энд жуулчдын сонирхлыг татах бас нэгэн зүйл нь гадаа гудамжинд зарагдах, Япон үндэсний олон төрлийн хоол. Мөн энд халуун ширэм дээрх хонины шарсан мах бүхий "Чингис хаан" хэмээх нэрийн хоол томоохон ресторануудын цэсэнд байх нь сонирхол татаж байсан юм.
Хоолны худалдаанаас гадна анимэ болон Япон улстай холбогдолтой бэлэг дурсгалын худалдаа үйлчилгээ бүхий лангуунууд Одори цэцэрлэгт хүрээлэнгийн захаар эгнэсэн байлаа. Энэ жилийн цасны баярын онцлог нь Цасны гүнж хэмээн тус улсдаа алдаршсан анимэ баатар болох Хацүнэ Микүг гол дүрээ болгожээ. Тиймдээ ч энэхүү цэнхэр үстэй охины дүр бүхий бэлэг дурсгалын зүйл энд тэндгүй зарагдана.
Энд олон улсын уран бүтээлчдийн хийсэн цасан баримлуудаас гадна Саппоро хотын иргэд өөрсдөө хийсэн бүтээлүүд олон байв. Сонирхуулахад, тус хотод 5.4 сая хүн амьдардаг, үүгээрээ Япон улсад хүн амын тоогоороо наймдугаарт бичигдэг аж. (1-рт Токио 13 сая хүн амтай). Японы анимэ болон хүүхэлдэйн киноны баатрууд, киноны дүр, элдэв гоёмсог гэрэл бүхий нүсэр тайзууд олны нүдийг хужирлан сүндэрлэнэ.
Цасаар бүтсэн тайзан дээр өдөр нь уран бүтээлч дуучид ая дуугаа өргөж, шөнийн цагт хөдөлгөөнт гэрлээр дүрсжүүлэн (projection mapping) үзэхэд улам сонирхолтой болгожээ. Өөрөөр хэлбэл тэд зүгээр ч нэг цас мөсөн баримал бүтээгээд зогсохгүй сүүлийн үеийн техник технологийг ашиглан бүтээгдэхүүнээ улам сонирхолтой болгожээ. Уралдааны морь бүхий нүсэр цасан баримлыг хэрхэн дүрсжүүлснийг та доорх бичлэгээс бэлхнээ харах болно.
Харахад сүрдэм, нүд хужирлах энэхүү гайхалтай баримлуудыг тэд ердөө байгалийн түүхий эд буюу цасыг ашиглан хийсэн. Нэг үгээр өвлийн цагт байгалиас “үнэгүй” олдох материалаа ашиглан тэд сая сая жуулчдыг татах үйл ажиллаагааг зохион байгуулж байна.
Ингээд Японы Хоккайдо мужийн Саппорогийн цасны баяраас хийсэн фото мэдээллийг хүлээн авна уу.