Дуучин Ц.Энгүүн Япон улсын Саппорогийн цасны баярт гурван өдөр ая дуугаа өргөнө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-02-08 17:50 GMT+8

"The Voice of Mongolia" шоуны ялагч Ц.Энгүүн Япон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Саппорогийн цасны баяр дээр ая дуугаа өргөнө. Уг цасны баяр нь дэлхийн томоохон өвлийн наадмын тоонд зүй ёсоор ордог бөгөөд жил бүр нийт 2.5 сая хүн үзэхээр хүрэлцэн ирдэг аж. 

Дуучин Ц.Энгүүн болон түүний баг хамт олон энэ сарын 4-нд Япон улсын Хоккайдо мужид хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг Японы "Призм" ХК болон "Монгол Контент" ХХК, "Хүрээ энтертайнмэнт" ХХК хамтран зохион байгуулж байна.

Зүүн гар талаас "Хүрээ энтертайнмэнт" ХХК-ий дэд захирал Н.Халиун, дуучин Ц.Энгүүн, Японы "Призм" ХК-ий гүйцэтгэх захирал Шинтани Нобүюүки



Тэрээр  маргааш буюу хоёрдугаар сарын 9-нд мөн 10, 11-ний өдрүүдэд Саппорогийн Одори цэцэрлэгт хүрээлэнд болж буй цасны баярт дуулна. Дуучин маань Японы хэвлэл мэдээллийн зарим байгууллага болох “Майничи”, “Асахи”, “Хоккайдо” зэрэг өдөр тутмын сонины редакци болон фм-д уригдан ярилцлага өгч, НТВ телевизийн бичлэгт оржээ. Энэ үеэр Ц.Энгүүн өөрийн гурван өдрийн тоглолтын талаарх мэдээллээ хүргэхээс гадна Монгол улсаа сурталчилж байлаа.  

1 | 5 фото
1
1
1
1
1

Түүний тоглолт маргааш Саппоро хотын Одори цэцэрлэгт хүрээлэнд цасаар баригдсан нүсэр тайзан дээр болно. Эдгээр өдрүүдэд Саппород амьдардаг Монголчууд дуучин Ц.Энгүүний тоглолтыг үзэж сонирхох боломжтой. 

  Тэрээр тоглолтын бэлтгэлээ Саппород байрлах “Joe Down” хөгжмийн студид хийжээ

Монголын дуу хоолойг дэлхийд сонордуулж буй дуучин бүсгүйдээ амжилт хүсье.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ