Интернетээр танилцаж, өөртөө дурлуулах замаар бусдыг залилдаг гэмт хэргийн улмаас өнгөрсөн жил Их Британид нэг хүн дунджаар 11,145 фунтээр /14,400 ам.доллар/ хохирсон тухай тус улсын цагдаагийн газраас мэдээллээ.
2018 онд энэ төрлийн гэмт хэргээр нийт 50 сая фунтийн /64,652,750 ам.доллар/ хохирол учирсан байна. Энэ талаар цагдаагийн албаныхан хоёрдугаар сарын 14-ний Валентиний өдрөөс урьтан иргэддээ анхааруулав.
Өнгөрсөн онд интернетээр танилцсан 4,555 удаагийн залилангийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 27 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн хохирогчдын 63% нь эмэгтэйчүүд аж.
Луйварчид хуурамч хаяг ашиглан цахимаар хүмүүстэй холбоо тогтоодог гэнэ. Улмаар иргэд санхүү болоод сэтгэл зүйгээрээ ихээхэн хохирол амсдаг байна.
Цагдаагийн газраас уулзаж байгаагүй хүн рүү мөнгө шилжүүлэх, хувийн мэдээллээ ил тод тавих эсэхээ анхаарч байхыг санууллаа.
Эх сурвалж: BBC