Сэтгүүлч Хесүс Эухенио Рамос Родригэ бямба гарагийн өглөө Мексикийн Табаско хотын ресторанд өглөөний цайгаа ууж байхдаа буудуулжээ. Тэрбээр энэ онд амиа алдсан хоёр дахь Мексик сэтгүүлч юм.
Хесүс нь долоо хоногт хоёр удаа цацдаг радио шоуг хөтөлдөг байсан бөгөөд аллагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Табаско хотын эрх баригчид хэргийг шалгаж байх үеэр Мексикийн засгийн газар сэтгүүлчид болон хүний эрхийн ажилтнуудын аюлгүй байдлыг бэхжүүлэхээ амлажээ.
Өнгөрсөн онд есөн сэтгүүлч алагдсан бөгөөд Мексик улс нь сэтгүүлчдэд халгаатай дөрөв дэх орон болж байна хэмээн “Хил Хязгааргүй Сурвалжлагчид (Reporters Without Borders)”-аас мэдээллээ.
Эх сурвалж: CNN
А.Эрхэмбаяр