Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зонхилжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-02-11 13:20 GMT+8

Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ж /67 настай, эрэгтэй/ нас барсан байна гэж мэдээллээ.

Онцгой байдлын байгууллагын  нийт 10,626 алба хаагч /давхардсан тоогоор/ 2300 гаруй аврах, гал унтраах автомашин, техник томилгоожин үүрэг гүйцэтгэжээ.

Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1923 санал өгсөн байна.

Дээшээ