“Эрдэнэ  Ресурс  Девелопмент” хѳрѳнгѳ оруулалтаа хоёр жилд нөхнө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-02-11 14:20 GMT+8

"Эрдэнэ  Ресурс  Девелопмент  Корпорэйшн"  (TSX:  ERD  |  MSE:  ERDN)  нь  Монгол  улсын  баруун  ѳмнѳд  хэсэгт орших ѳѳрийн 100  хувь эзэмшлийн Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлжээ. 

Тус анхан шатны эдийн засгийн тооцооллоор 8 жилийн хугацаанд жилд дунджаар 3.42 г/т дундаж алтны агуулга бүхий 51 200 унц алт олборлох, өдөрт 1800 тонн хүдрийг баяжуулан боловсруулахаар тус тус төлөвлөсөн бөгөөд дараах голлох үзүүлэлтүүдийг гаргасан байна:

  • Алтны үнийг $1,200/унц-аар тѳсѳѳлѳн тооцоход татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хоргодуулалтаар) $99 сая ам.доллар, ѳгѳѳжийн дотоод хувь (“IRR”) нь 56%;
  • Алтны үнийг $1,300/унц-аар тѳсѳѳлѳн тооцоход татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэнэ (5% хоргодуулалтаар) $124 сая ам.доллар, ѳгѳѳжийн дотоод хувь (“IRR”) нь 68%;
  • Тѳслийн анхан шатны хѳрѳнгѳ оруулалт 32 сая ам.доллар; 
  • Нэг унц алт үйлдвэрлэх зардал (“AISC”) нь $714 ам.доллар; 
  • Хѳрѳнгѳ оруулалтаа нѳхѳх хугацаа: 2 жил 
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 190 санал өгсөн байна.

Дээшээ